Цай
From Wikipedia, the free encyclopedia
Цай нь цайны ургамлын Camellia sinensis навч, нахиа, ишийг олон янзын аргаар бэлтгэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн цай нь энэхүү ургамлын боловсруулсан навчыг халуун болон буцалсан усанд хийж хандлан бэлтгэдэг анхилуун үнэр, аагтай ундааг хэлнэ. Дэлхийд хамгийн өргөн тархсан ундаа нь усны дараагаар цай юм. Цагаан, шар, ногоон, хар гээд хэд хэдэн төрлийн өнгө, үнэр, амт аагтай байна.
Quick Facts Хадмал, Монгол үсгээр ...
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | сай |
монгол кирилл. | цай |
халимаг кирилл. | цә |
Close
Цайны ургамал нь зүүн өмнөд Ази, тэр дундаа зүүн хойд Энэтхэг, хойд Бирм, баруун өмнөд Хятад, Төвөд орчмоос гаралтай ба өдгөө 52 гаруй улс оронд тархжээ. Хятадад МЭӨ 2 зууны үеийн цайны хэрэглээтэй холбоотой бүртгэл байгаа нь хамгийн эртнийх болно. Японд 589-618 оны үед буддын шашинтай лам нараар дамжин түгсэн аж.