Царь
From Wikipedia, the free encyclopedia
Царь (болгар ба сербиэр цар, оросоор царь; эртний болгар хэлний цѣсарь, кесар гэх үгнүүд нь латины цезарь цолноос гаралтай) нь Болгар, Орос, Серби улсуудын ноёрхогчийн хамгийн дээд зэргийн цол байв. Царь хэмээх нэрийг Москвагийн Эзэнт Улстай холбон ойлгох нь элбэг байдаг боловч үнэндээ бол болгарын ноёрхогч I Симеон (893–927 он) анхны цар хэмээх цолыг Болгарын Анхдугаар Эзэнт Гүрнийг захирч байхдаа авсан байна. Гурав дахь Ром гэх үзэлтэй холбоотойгоор Ромыг залгамжлагчдын хувьд царь цол нь томоохон бэлгэдлийн шинж чанартай тул эзэнт гүрний эзэд хэрэглэх ёстой гэж үздэг байсан аж.
Эмэгтэй царийг болгар, серби, орос гурван хэлээр адилхан «царица» гэнэ. Оросын хунтайж - ихэвчлэн царийн хүү - нь эцгийнхээ амьд байх хугацаанд нь царевич гэх цолтой бол угсаа залгамжлагч нь охин тохиолдолд царевна гэх цолтой байна.
Царийн эзэмших газар нутгийг Царьт Улс хэмээн нэрлэх ба ялангуяа Оросын Царьт Улсад хэрэглэх нь элбэг.