Чикаго Буллз
From Wikipedia, the free encyclopedia
Чикаго Буллз (Англи: Chicago Bulls) нь Америкийн Иллиной муж улсын Чикаго хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Дорно бүсийн Централ дивизонд харъяалагддаг. 1966 онд байгуулагдсан. Юнайтед Центрт өөрсдийн талбайн тоглолтоо хийдэг. Буллз нь 8 жилийн дотор 2 удаа Трипийт хийж, 1990-ээд онд НБА болон спортын түүхэнд хамгийн амжилт олсон баг билээ. 6 удаа НБА-гийн аварга болоход Майкл Жордан, Скотти Пиппен, дасгалжуулагч Фил Жексон 3 гол хүмүүс байсан. Эхний удаа Трипийт хийхэд Билл Картрайт, Хорас Грант, Жон Пэкстон, Б.Ж. Армстронг, дараагийн удаад Люк Лонгли, Стив Керр, Рон Харпер, Тони Кукоч, Деннис Родман нар багийн бүрэлдэхүүнд байжээ. Буллз нь 1995-96 оны улиралд 72 хожил авч НБА-гийн түүхэн рекорд тогтоосон бөгөөд нэг улиралд 70-аас дээш хожил авсан анхны баг юм. Тэд 1990-ээд онд дэлхийд НБА-ийг таниулахад хамгийн түлхэц өгсөн юм. Буллз нь хамгийн сүүлд 1998 онд аварга болсон ба тус финалын цувралыг НБА-гийн түүхэнд хамгийн олон хүн үзсэн байна. НБА-гийн финалын цувралд 6 тоглолтоор аварга авч байжээ. Багийн нэр нь Иллиной мужид мал аж ахуй өндөр хөгжсөн мөн МЛВ, НФЛ-ийн багууд зэрлэг амьтдаар нэрлэгдсэн байснаас үүдэлтэй.
Чикаго Буллз | |||
---|---|---|---|
Бүс | Дорно бүс | ||
Дивизон | Централ | ||
Байгуулагдсан | 1966 | ||
Түүх | Чикаго Буллз (1966 - одоог хүртэл) | ||
Ордон | Юнайтед центер | ||
Хот | Иллиной муж улс, Чикаго | ||
Багийн өнгө | Улаан Хар Цагаан | ||
Эзэн | Роберт Жонсон Жерри Рийсдорф | ||
Ерөнхий менежер | Гэйр Форман | ||
Ерөнхий дасгалжуулагч | Фрэд Хойлберг | ||
Маскот | Бенни дэ Булл (Benny the Bull) | ||
Д-Лиг-ийн дагуул баг | Йова Энэржи | ||
Аварга | 6 (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998) | ||
Бүсийн аварга | 6 Дорнод (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998) | ||
Дивизонны аварга | 8 1 Дунд баруун (1975); 7 Төв (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998, 2011) | ||
Веб сайт | bulls.com | ||
|