Цусны улаан эс буюу эритроцит (грек. erythros-улаан, kytos-эс)-ийн хамгийн гол үндсэн үүрэг бол хүчилтөрөгчийг уушги эсвэл заламгайнаас биеийн эд, эс рүү хүргэж дамжуулах юм.

Thumb
3-н хэмжээст ултрадүрслэл бүхий цусны улаан эс

Сүүн тэжээлтний цусны улаан эс бөөмгүй, зээрэнцэг хэлбэртэй байдгаараа бусад нугалмайтан амьтдаас ялгарна. Цусны улаан эс нь хемоглобин агуулах ба түүн дээр хүчилтөрөгч холбогдож зөөвөрлөгддөг.

Хүний цусны улаан эс

Хүний цусны улаан эс 6–8 µm голчтой,бөөмгүй, үндсэн хэлбэр нь 2 талаасаа хотгор зээрэнцэг хэлбэртэй. Эритроцит нь нарийн хялгасан судсан дундуур өнгөрөхдөө хэлбэрээ өөрчлөх чадвартай.Ясны чөмгөнд үүсэн цусны эргэлтэнд оролцоно. Энэ үеийн эритроцитийг ретикулоцит гэх ба 24-48 цагийн дараа залуу ретикулоцит боловсорч гүйцсэн эритроцит болно.

Ерөнхий үзүүлэлт

  • Эмэгтэй хүний 1 мл цусанд 4-5 сая ширхэг, эрэгтэй хүнд 4,5-5,5 сая улаан эс агуулагддаг.
  • Амьдрах хугацаа: 120 хоног

Патологи

  • Эритроцитоза эсвэл Полицитемиа
Цусны улаан эсийн тоо олшрох. Өндөр уулын бүсэд хүчилтөрөгчийн парциал даралт бага байдгаас тэр орчимд амьдардаг хүмүүст дасан зохицлын үүднээс үүсч болдог.
Полицитемиа нь цусны вискозита чанарыг ихэсгэж, улмаар хялгасан судсан дахь цусны эргэлтийн хэвийн байдлыг алдагдуулдаг. Хематокритийн үзүүлэлтээр полицитемиа болсон эсэхийг тодорхойлно.
  • Цусны улаан эсийн тоон хэмжээ багасах нь ихэвчлэн анемиатай зэрэг илрэнэ.
  • Макроцит: Голч 9μм-ээс ихэссэн цусны улаан эс
  • Микроцит: Голч 6μм-ээс багассан цусны улаан эс

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.