Өмнөд Солонгос
From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ; сол. 대한민국 Тэхань миньгүг) — Дорнод Ази болон Солонгосын хойгийн өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Умард Солонгостой газраар хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисээр Хятад, зүүн зүгт Япон тэнгисээр Япон улсуудтай хиллэлдэг байна.
Бүгд Найрамдах Солонгос Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠰᠣᠯᠣᠩᠭᠣᠰ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: 애국가 Эгүгга "Эх орончдын дуу" | |
Үндэсний тамга | |
Нийслэл ба томоохон хот | Сөүл 37°33′N 126°58′E |
Албан ёсны хэл | Солонгос хэл (стандарт) Солонгосын дохионы хэл[1] |
Албан бичиг | Хангыл |
Угсаатны бүлгүүд (2019)[2] |
|
Шашин (2015)[3] |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
Юн Сок Ёл | |
• Ерөнхий Сайд | Хан Док Су |
• Үндэсний Ассамблейн Дарга | Ким Жин Пё |
• Дээд Шүүхийн ерөнхий шүүгч | Ким Мён Су |
• Үндсэн хуулийн цэцийн дарга | Юү Нам Сок |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Түүх | |
• Кужусонь | МЭӨ 2333 (домгийн) |
• Гурван хаант улс | МЭӨ 57 |
• Бохай ба Силла улсууд | 668 |
918 | |
• Чосон | 7 сарын 17, 1392 |
10 сарын 12, 1897 | |
• Японы түрэмгийлэл | 8 сарын 22, 1910 |
• Тусгаар тогтнолоо тунхаглав | 3 сарын 1, 1919 |
• Түр засгийн газар | 4 сарын 11, 1919 |
• Япон бууж өгөв | 9 сарын 2, 1945 |
• 38-р өргөргийн өмнөд Солонгосын АНУ-ын захиргаа | 9 сарын 8, 1945 |
• БНСУ байгуулагдав | 8 сарын 15, 1948 |
• Одоогийн үндсэн хууль | 2 сарын 25, 1988 |
9 сарын 17, 1991 | |
Газар нутаг | |
• Нийт | 100,363 км2 (107) |
• Усны эзлэх талбай (%) | 0.3 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 51,844,834[4] (28) |
• Нягтаршил | 507/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $2.735 их наяд[5] (14) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $53,051[5] (28) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.804 их наяд[5] (12) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $34,994[5] (32) |
ОТББИ (2018) | ▼ 34.5[6] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.925[7] маш өндөр · 19 |
Мөнгөний нэгж | БНСУ-ын вон (₩) (KRW) |
Цагийн бүс | UTC+9 (Солонгосын Стандарт Цаг) |
Огнооны формат |
|
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +82 |
Домэйн нэр |
Эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 100,210 ам дөрвөлжин километр газар нутаг, 51 сая хүнтэй. Чэжү зэрэг олон жижиг аралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Сөүл.
Солонгос орон (умард, өмнөд хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд НТӨ 2333 онд анхны төрт улсаа үүссэн гэж үздэг. Шилла улс нь 660-676 онд Когурё, Пэгжэ хоёр хөрш улсын газрыг нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан. Улмаар 10-р зуунд Гуулин улс, 14-р зуунд Чусонь улс, 1895 онд Солонгосын эзэнт улс болон нэр өөрчлөгдсөн солонгос улс оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы эзэнт гүрний эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа солонгос үндэстэн нь Зөвлөлт Холбоот Улс, Америк хоёр улсын үзэл бодол, цэргийн хяналтаар хоёр хуваагдсаны тул 1948 онд Америкийн талыг барьсан Бүгд Найрамдах Солонгос Улс нь хойгийн өмнөд хэсэгт тусгаар тогтносон байна. 1950-1953 онд хоёр Солонгосын хооронд Солонгосын дайн болсон ба цэргийн өндөр хамгаалалт бүхий Солонгосын цэрэггүй бүсээр хил тогтоод байгаа.
1960-1987 оныг хүртэл Өмнөд Солонгост цэргийн эрхтэн төрийг барьж байсан ба өдгөө ардчилсан сонгуулиар төрийн эрх шилжиж байна. Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс бөгөөд сүлийн жилүүдэд эдийн засаг нь асар хурдацтай өсч байгаа орон юм. ХАЧ-аарх ДНБ-ээр дэлхийд 12 дахь (Азид 4 дэх) дэст эрэмбэлэгдэх хөгжингүй орон болсон. Экспортод чиглэсэн эдийн засагтай учраас аж үйлдвэрлэлийн цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологүүд нь өндөр хөгжсөн. Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтана. Өмнөд Солонгос нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, ДХБ болон Их 20 зэрэг олон улсын холбоодын гишүүн орон.