Киргиз
From Wikipedia, the free encyclopedia
Товчоор Киргиз (кир. Кыргызстан, Орос: Киргизия → Киргиз) буюу Бүгд Найрамдах Киргиз Улс (БНКирУ) — Дундад Ази дахь Тэнгэр уулын уулархаг нутагт оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Казахстан, баруун талаараа Узбекистан, баруун урд талаараа Тажикистан, зүүн урд талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл нь — Бишкек.
Бүгд Найрамдах Киргиз Улс
| |
---|---|
Төрийн дуулал: Кыргыз Республикасынын Мамлекеттик Гимни (Киргиз) "Бүгд Найрамдах Киргиз Улсын төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Бишкек 42°52′N 74°36′E |
Албан ёсны хэл | |
Албан бичиг | Кирилл |
Ярианы хэл |
|
Угсаатны бүлгүүд (2022[2]) | |
Шашин (2021)[3] |
|
Ард түмний нэршил | Киргизүүд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Садыр Жапаров |
• Сайд нарын танхимын дарга | Акылбек Жапаров |
• Дээд Зөвлөлийн дарга | Нурланбек Шакиев |
Хууль тогтоох байгууллага | Дээд Зөвлөл |
Түүх | |
693 | |
1876 | |
• Туркестан | 11 сарын 27, 1917 |
• Туркестаны АЗСБН | 4 сарын 30, 1918 |
• Хар Киргизийн ӨЗМ | 10 сарын 14, 1924 |
• ЗСБНАКирУ | 2 сарын 11, 1926 |
• ЗСБНКирУ | 12 сарын 5, 1936 |
• Бүрэн эрхт байдлаа тунхаглав | 12 сарын 30, 1990 |
• ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарлав | 8 сарын 31, 1991 |
12 сарын 26, 1991 | |
• Одоогийн үндсэн хууль | 4 сарын 11, 2021 |
Газар нутаг | |
• Нийт | 199,951 км2 (85) |
• Усны эзлэх талбай | 7198 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 3.6 |
Хүн ам | |
• 2024 тооцоо | 7,455,900[5] (112[5]) |
• Нягтаршил | 27.4/км2 (109) |
ДНБ (ХАЧТ) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $48.054 тэрбум[6] (134) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $6,250[6] (148) |
ДНБ (нэрлэсэн) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $13.599 тэрбум[6] (151) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,922[6] (166) |
ОТББИ (2020) | ▲ 29.0[7] бага |
ХХИ (2024) | ▲ 0.701[8] өндөр · 118 |
Мөнгөний нэгж | Киргизийн сом (c) (KGS) |
Цагийн бүс | UTC+6 (KGT) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +996 |
ISO 3166 код | KG |
Домэйн нэр | .kg |
Нутаг дэвсгэр – 199,900 км2, 2023 оны тооллогоор хүн амын тоо – 7,037,100. Олонх буюу 74,04 хувь нь киргиз үндэстэн. Мөн узбекчүүд, орос, дунган, тажик, турк, казах зэрэг ард түмэн амьдардаг. Дийлэнх олонх 80 хувь нь ислам шашинтай.
Киргиз орныг иран, түрэг, монгол угсаатан ээлжлэн эзэрхэж явсан. 19-р зуунаас Оросын мэдэлд орж "хар Киргиз" хэмээгдээд ЗХУ-ын мэдлийн доор 1936 онд «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улс» болсон. 1991 онд ЗХУ задран унахад хил хязгаараа хэвээр нь авч үлдэж тусгаар тогтносон улс болж 1992 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Ойрын арван жилд хоёр ч (2005, 2010) Алтанзул цэцгийн хувьсгал гарсан Киргиз нь төрийн нэгдмэл байгууламж, парламентийн эрх мэдэл давамгай бүгд найрамдах засагтай. Түрэг төрлийн Киргиз хэл болон хуучин байсан орос хэл гэсэн хоёр хэлийг албан ёсоор хэрэглэдэг байна.
Нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ харьцангуй бага буюу 2,372 $. Гадаадад алт, эрчим хүч экспортолдог.