Хэрэглэгчийн яриа:Enkhsukh.b
From Wikipedia, the free encyclopedia
Бриджстоун (Bridgestone, ブリヂストン) бол Япон улсад 1931 онд Ишибаши Сожиро үүсгэн байгуулсан, өдгөө олон улсад үйлдвэр, худалдааны сүлжээ бүрдүүлж амжсан автомашины дугуй үйлдвэрлэдэг хувьцаат компани (корпораци) юм.
Quick Facts Хууль эрх зүйн хэлбэр, Аж үйлдвэрийн салбар ...
Хууль эрх зүйн хэлбэр | хувьцаат компани |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | автомашины эд анги |
Үүсгэн байгуулагдсан | 1931 оны 3 сарын 1-нд Японы Күрүмэ хот |
Үүсгэн байгуулагч | Ишибаши Сожиро |
Төв байр | Япон, Токио, Кёобаши |
Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
Бүтээгдэхүүн | автомашины дугуй |
Ажилчид | 139,822 |
Цахим хуудас | bridgestone.com |
Close
Үүсгэн байгуулагчийн овог Иши-баши нь «чулуун гүүр» гэсэн үг болохоор компаниа англиар Bridge-stone хэмээн нэрийджээ.
Бриджстоун нэрийн дугуй дэлхий даяар өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд дэлхийн зах зээлийн 18-20% ханган нийлүүлж байна. 27 оронд 150 гаруй үйлдвэртэй, 123,000 ажилтантай юм.