Франц
From Wikipedia, the free encyclopedia
Франц Улс (Франц: France дуудлагыг сонсох [fʁɑ̃s], албан ёсоор la République française[11] [ʁe.py.ˈblik fʁɑ̃.ˈsɛz] монгол хэлээр Бүгд Найрамдах Франц Улс) нь Баруун Европт орших тив дамнасан, ардчилсан, нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Европ дахь үндсэн газар нутгаас гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газар дундын тэнгисээс, умард зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Райн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ. Францчууд эх орноо геометрийн "6 өнцөгт" дүрстэй ижил байдгаас шалтгаалан L’Hexagone хэмээн нэрийднэ. Франц нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот.
Бүгд Найрамдах Франц Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠹᠷᠠᠨᠼ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Уриа: "Liberté, égalité, fraternité" ("Эрх чөлөө, эрх тэгш байдал, ах дүүгийн холбоо") | |
Төрийн дуулал: "La Marseillaise" | |
Их тамга | |
Нийслэл ба томоохон хот | Парис 48°51′N 2°21′E |
Албан хэл ба үндэсний хэл | Франц |
Угсаатны бүлгүүд (2021) |
|
Шашин (2016)[2] |
|
Ард түмний нэршил | Францчууд |
Төр засаг | Нэгдмэл холимог засаглалтай бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Эмманюэл Макрон |
• Ерөнхий Сайд | Габриэль Атталь |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Үндэсний Чуулган |
Түүх | |
• Баруун Франкын хаант улс - Вердений гэрээ | 843 оны 8 сарын 10 |
• Францын хаант улс - Францын Капет ургийн удирдагчид | 987 оны 7 сарын 3 |
• Бүгд Найрамдах Франц Улс - Анхдугаар Бүгд Найрамдах Франц Улс | 1792 оны 9 сарын 22 |
• ЕЭЗН-ийг байгуулав | 1958 оны 1 сарын 1 |
• Одоогийн үндсэн хууль - Тавдугаар Бүгд Найрамдах Франц Улс | 1958 оны 10 сарын 4 |
Газар нутаг | |
• Нийт | 643,801 км2[3] (42) |
• Усны эзлэх талбай (%) | 0.86 (2015)[4] |
• Метропол Франц (ФҮГИ) | 551695 (50) |
• Метропол Франц (Кадастр) | 543940.9[5] (50) |
Хүн ам | |
• 2022 оны 7 сар тооцоо | 67,897,000[6] (20) |
• Нягтаршил | 105.4627/км2 (106) |
• Метропол Франц, 2022 оны 7 сарын тооцоо | 65,707,000[7] (23) |
• Нягтаршил | 121/км2 (89) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $3.667 тэрбум[8] (10) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $56,036[8] (24) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $2.936 тэрбум[8] (7) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $44,747[8] (28) |
ОТББИ (2020) | ▲ 29.3[9] бага |
ХХИ (2021) | ▲ 0.903[10] маш өндөр · 28 |
Мөнгөний нэгж | |
Цагийн бүс | UTC+1 (Төв Европын Цаг) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (Төв Европын Зуны Цаг) |
Огнооны формат | өө/сс/жжжж (AD) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +33 |
Домэйн нэр | .fr |
Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцар, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Францын Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сен-Мартен нь Нидерландын Антилын арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолойгоор Их Британитай хил залгадаг.
17 дугаар зууны сүүл үеэс 19 дүгээр зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орон гэж тооцогдож байв. 18, 19-р зуунд Франц нь баруун Африк, зүүн өмнөд Азид, маш том колонийн гүрнийг байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлж ул мөрөө үлдээсэн юм. Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал үндэсний нийт бүтээгдэхүүнээр (ҮНБ) дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг (бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг тооцсон, гэхдээ 24 цагаас доош байсан хүмүүсийг мөн тооцоогүй), жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг. Франц нь Европын Холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулсан орнуудын нэг бөгөөд Франкофон, Их Найм, Латины холбоо зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм.
Дэлхийд франц хэлээр 300 сая орчим хүн ярьдаг.