Япон хэл
From Wikipedia, the free encyclopedia
Япон хэл (япон: 日本語, にほんご | Галиг: Ни хон го, Ni hon go) нь Япон улс болон япон хэлээр хэлэлцэгч ард түмний хэл юм. Японы хуулинд "Албан ёсны хэл" хэмээн заасан байдаг бөгөөд албан хэргийг уг хэлээр хөтөлж, боловсролын салбарт албан ёсоор "Улсын хэл" хэмээн заадаг.
Япон хэл | |
---|---|
Өөрийн нэр | 日本語 |
Тархалт | Япон ба дэлхий даяар |
Ард түмэн | Япон |
Төрөлх хэлтний тоо | 130 сая (Япон улсын харьяат иргэдийн тоонд үндэслэсэн) |
Хэлний ангилал | |
Бичиг үсэг | Катакана, Хирагана, Хятад үсэг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Япон Япон |
Тохируулагч байгууллага | Япон улс, Боловсрол соёл шинжлэх ухааны яам Соёлын хэлтэсийн Соёлын зөвлөл |
Томьёолбор | |
ISO 639-1 | ja |
ISO 639-2 | jpn |
ISO 639-3 | jpn |
Нийт ярилцагчдын тооны хувьд тодорхой тооцоо байхгүй боловч, Япон улсын харьяат иргэд мөн Япон улсаас өөр нутагт амьдарч байгаа Япон хүн, Япон (Ямато) угсааны хүн гээд тооцвол 130 саяас илүү хүн тус хэлээр ярьдаг хэмээн үздэг. Нийт ярилцагчдын тоогоор дэлхийд 10-р байранд жагсах хэл ажээ. Японд төрж өссөн хүнд Япон хэл нь тэдний эх хэл болдог.
Хэсэг эрдэмтэд өгүүлбэр зүй, дуудлага зэргийг харгалзан үзэж Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг боловч өөр эрдэмтэд онолын шатанд яваа Фүюү хэлний язгуур, Японик хэлний язгуурт хамаарна гэж үздэг (эдгээр нь албан ёсны бус юм).