Аллотропи
From Wikipedia, the free encyclopedia
Аллотропи (Грек: allos - өөр, ондоо; tropos - төрх, байдал) нь нэг химийн элементийн үүсгэж буй хоорондоо ялгаатай хоёр буюу түүнээс олон төрлүүд юм. Өөрөөр хэлбэл эдгээр аллотропиудыг бүрдүүлэгч атомууд нь ижил боловч, эдгээр атомуудын хоорондоо холбогдох орон торын бүтэц нь өөр байна.
Жишээлбэл, нүүрстөрөгчийн нь хоёр аллотропи болох алмааз ба бал чулуу нь байгаль дээр түгээмэл тааралдана. Энэ хоёр эрдэс хоёул дан нүүрстөрөгчийн атомоос тогтоно. Гэхдээ алмаазийг үүсгэгч нүүрстөрөгчийн атомууд нь хоорондоо тетраэдр байдлаар, харин бал чулууг үүсгэгч нүүрстөргөчийн атомууд гексагональ байдлаар холбогдоно.
Аллотропи гэдэг ойлголтыг зөвхөн ижил фаз, эсвэл ижил төлөвт байгаа элементийн хувьд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл хатуу, шингэн, хийн төлөв дэх элементүүдийг аллотропи гэж нэрлэхгүй. Зарим элементүүдийн хувьд, аллотропиуд нь өөр химийн томъёотой байж болно. Жишээлбэл, хүчилтөрөгчийн 2 аллотропи болох хүчилтөрөгч (O2) ба озон (O3) нь хатуу, шингэн, хийн төлөвт оршино. Эсрэгээр, зарим элементүүдийн аллотропиуд нь өөр өөр бодисын төлөвт тогтвортой байж чадахгүй. Жишээлбэл, фосфор нь хатуу төлөвт нилээд олон тооны аллотропитой боловч, шингэн төлөвт бүх аллотропиуд нь P4 болон хувирна.