![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Avachinsky_Volcano.jpg/640px-Avachinsky_Volcano.jpg&w=640&q=50)
Камчаткын хойг
From Wikipedia, the free encyclopedia
Камчаткын хойг (Орос: полуостров Камчатка) нь Евразийн эх газрын зүүн хязгаарт, Оросын Холбооны Улсын Алс Дорнодод 1,250-км урт сунаж тогтсон хойг юм. Нийт талбай нь 472,300 км². Номхон далай, Агнуурын тэнгисээр хашигдан оршино.[1]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Avachinsky_Volcano.jpg/640px-Avachinsky_Volcano.jpg)
Камчаткын хойг нь засаг захиргааны хувьд Коммандерын арлууд болон Карагинскийн аралтай хамтдаа Оросын Холбооны Улсын Камчаткын хязгаарыг бүрдүүлнэ. 402,500 оршин суугчийн нь ихэнх нь оросууд бөгөөд 13,000 коряк оршин сууна. Хүн амын хагасаас илүү нь Петропавловск-Камчаткий (198,028) болон Елизово (41,533) орчимд төвлөрөн амьдардаг.
Камчаткын хойг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад Камчаткын хойгийн галт уулс гэсэн нэрээр бүртгэгдсэн байдаг.
Камчаткад жилд 2700 мм хур тунадас унадаг.