Орос
From Wikipedia, the free encyclopedia
Орос улс (орос. Россия), албан ёсоор Оросын Холбооны Улс (товчоор ОХУ, орос. Российская Федерация) нь хойд Евразийн улс юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс. Энэхүү улсын холбооны бүрэлдэхүүн нь найман холбооны тойрог ба 85 холбооны байгууламжаас бүрдэнэ. Оросын Холбооны Улс нь өргөн уудам нутагтай бөгөөд тус улсын үндсэн нутаг дэвсгэртэй хиллэх улсуудыг цагийн зүүний дагуу нэрлэвэл Умард Солонгос, Хятад, Монгол, Казахстан, Азербайжан, Гүрж, Украин, Беларусь, Латви, Эстони, Финланд, Норвеги зэрэг болно. Харин Оросын эксклав буюу эх нутгаасаа тусдаа салангид орших Калининград мужтай нь Литва ба Польш улс хиллэдэг. Мөн зүүн умард хэсгээрээ далайгаар Америкийн Нэгдсэн Улсын Аляска мужтай хиллэлдэг бөгөөд Швед, Дани, Турк, Япон улстай далайгаар мөн ойр хил залгадаг байна.
Оросын Холбооны Улс | |
---|---|
Төрийн дуулал: Государственный гимн Российской Федерации "Оросын Холбооны Улсын төрийн дуулал" | |
Дэлхийн бөмбөрцөг (нэхэмжилсэн ба маргаантай нутаг дэвсгэрийг оруулан)[lower-alpha 1] | |
Нийслэл ба томоохон хот | Москва 55°45′21″N 37°37′02″E |
Албан ёсны ба үндэсний хэл | Орос хэл[3] |
Зөвшөөрөгдсөн мужийн хэлүүд | Оросын хэлнүүд § Албан ёсны хэлнүүд |
Угсаатны бүлгүүд (2021, Крымыг оруулан)[4] |
|
Шашин |
|
Ард түмний нэршил | Оросууд |
Төр засаг | Авторитар дарангуйлал дор холбооны хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[8][9][10][11] |
Владимир Путин | |
• Ерөнхий Сайд | Михаил Мишустин |
Хууль тогтоох байгууллага | Холбооны Хурал |
• Дээд танхим | Холбооны Зөвлөл |
• Доод танхим | Төрийн Дум |
Түүх | |
879 | |
1157 | |
1263 | |
1 сарын 16, 1547 он | |
11 сарын 2, 1721 он | |
3 сарын 15, 1917 он | |
12 сарын 30, 1922 он | |
• Бүрэн эрхт байдлын тунхаглал | 6 сарын 12, 1990 он |
• Оросын Холбооны Улс | 12 сарын 12, 1991 он |
• Одоогийн үндсэн хууль | 12 сарын 12, 1993 он |
• Холбооны Улсыг байгуулсан | 12 сарын 8, 1999 он |
Газар нутаг | |
• Нийт | 17,098,246 км2[12] (олон улсын хүлээн зөвшөөрсөн газар нутаг) 17,234,028 km2 (1.8550553×1014 sq ft) (нэхэмжилсэн газар нутгийг тооцвол) (1) |
• Усны эзлэх талбай (%) | 13[13] (намгийг тооцвол) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | (9) |
• Нягтаршил | 8.4/км2 (181) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $4.771 их наяд[16] |
• Нэг хүнд ноогдох | ▲ $33,263[16] |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $2.215 их наяд[16] |
• Нэг хүнд ноогдох | ▲ $15,444[16] |
ОТББИ (2020) | ▼ 36.0[17] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.822[18] маш өндөр · 52 |
Мөнгөний нэгж | Рубль (₽) (RUB) |
Цагийн бүс | UTC+2 - +12 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +7 |
Домэйн нэр |
Дэлхийн хамгийн том болох 17,075,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, хүн амын тоогоороо 8 дугаарт ордог, нийт 143 сая хүнтэй улс юм. Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсээр хуваагддаг, байгаль, газрын тогтоц олон төрлөөс бүрддэг уудам их нутагтай болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлдэг байна.
862 онд оросын анхны төрт улс Русь Новгородод байгуулагдаж 882 онд Киев рүү шилжив. Оросууд 988 оноос Христийн шашны нэгэн урсгал болох Үнэн алдартны шашинд сүсэглэсэн дагаж ирсэн түүхтэй. 13 дугаар зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн Русь улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын эрхэнд орж албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн вант улсыг хүрээлэн нэгдсэн Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамайн цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтносон байна. Түүнээс хойш 15-р зуунаас газар нутгаа тэлэх бодлого баримталж байжээ. Хожим 17-18 дугаар зуунд дорно зүгт Үнэн алдартны шашинаа дэлгэрүүлэн түгээх замаар шинэ газар байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх зэрэг нэрийдлээр Оросын Хаант Улс нь Польшоос Аляска хүртэл газар нутаг тэлжээ.
1917 оны 10-р сарын коммунист хувьсгалаар Хаант ёсыг халж Зөвлөлт Холбоот Улс залгамжлахад гол нэгтгэх үндсэн улс нь Орос байв. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож ялалт байгуулсан холбоотнуудын нэг болж нэр хүндээ өсгөсөн байна. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн.
1991 оны ЗХУ задран бутарсанаар бусад бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсууд тусгаар улс болоход Оросын Холбооны Улс байгуулагдаж олон улсын эрх зүйн хувьд хуучин ЗХУ-ын залгамж халааг албан ёсоор авч үлдсэн улс болсон юм.
Эдүгээ Орос нь худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээгээр дэлхийд 6-д, нэрлэсэн ДНБ-ий хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүй байдлын Зөвлөлийн Байнгын 5 гишүүн орнуудын нэг, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн тэргүүлэх гишүүн, Их Наймын гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий том гүрэн юм.
2014 онд Украины Крымийн хойгийг эзлэн авч дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгарч хориг тавиулаад байгаа улс юм.