From Wikipedia, the free encyclopedia
Лигурийн тэнгис (Латин: Mare Ligusticum, Франц: mer Ligure, Итали: mar Ligure, лиг. Mâ Ligure; Англи: Ligurian Sea; Орос: Лигурийское море; Лигури аймгийн нэрээс ийм нэртэй болсон) — хойд зүгийн Генуя хот, өмнө зүгийн Корсика арлын хооронд байдаг Газар дундын тэнгисийн хэсэг, тохой, булан.
Лигурийн тэнгис хойд хөвөөгөөрөө Франц, Монако, Итали гурван улсын нутагтай учирдаг. Талбай — 15 мян. км², дундаж гүн — 1,200 м, бүр гүн хэсэгтээ - 2,546 м хүрнэ. Корсик арлын зүүн талаар Тиррений тэнгистэй, баруун талаар яг Газрын дундад тэнгистэй нийлдэг. Тус тэнгисийн эргийн хамгийн том хот бол Италийн Лигури мужийн Генуя болох юм. Тэнгист Апеннины нуруунаас эх авсан "Арно" мэтийн олон жижиг гол цутгадаг.
Лигурийн тэнгисийн хамгийн гүн цэг нь Лигурийн тэнгисийн нэг хэсэг болох Генуягийн буланд байдаг бөгөөд усны гадаргуугаас доош 2615 метр гүн байдаг.[1]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.