Итали хэл

From Wikipedia, the free encyclopedia

Итали хэл
Remove ads

Итали хэл (italiano, lingua italiana) -Энэтхэг-Европ хэлний аймгийн Италик бүлэгт хамаарагдах флоренц аялгад суурилсан роман хэл юм. Итали, Ватиканы болон Сан-Марино, Швейцар (герман, франц, эртний роман хэлний нэгэн адил) улсуудын албан ёсны хэл юм. Мөн Европын холбооны албан ёсны 23 хэлний нэг билээ. Өнөөдөр итали хэлээр 80 сая орчим хүн ярьдаг. Итали хэл нь Итали улс, Сан Мариногийн вант улс, Швейцар, Хорват, Словани, Ватикан улсын албан ёсны хэл юм. Итали хэл нь манай он тооллын 476 - 1000 оны хооронд буюу 500-аад жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний үеийн ярианы латин хэлнээс үүссэн хэмээн хэл судлаачид тодорхойлдог. 1200 - 1300 оны үед Флоренц хот улс төр, эдийн засаг, соёлын хөгжлөөрөө Италийн бусад хотуудыг тэргүүлж хүн амын тоо 100 мянга гаруй болж байсан бөгөөд Италийн соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч Данте Алигьери, Франческо Петрарка, Жованни Боккаччо нар Флоренц аялгаар зохиол бүтээлээ туурвиж тэдний шүлэг, яруу найраг Итали даяар тархан, олонд сайшаагдаж байжээ. Үүнээс улбаалан шинэ залуу яруу найрагчид, шүүмжлэгчид өөрсдийн бүтээл, туурвилаа олонд хүргэхийн тулд тухайн аялгаар бичихийг эрхэмлэх болсон нь флоренц аялга итали хэлний үндсэн аялга болоход нөлөөлсөн юм. 1827 онд Италийн сэргэн мандалтын үеийн алдарт уран зохиолч Алессандро Манзони “Сүйт залуус” хэмээх романаа туурвисан нь зөвхөн уран зохиолын болон ихэс дээдсийн гэгдэж байсан флоренц аялгад суурилсан бичгийн хэлийг ярианы хэлтэй нэгтгэхэд түлхэц болон, орчин цагийн итали хэл үүсэх эхлэл болжээ.[4][5]

Quick Facts Итали хэл, Өөрийн нэр ...
Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads