Люксембург
From Wikipedia, the free encyclopedia
Люксембург (люк. Groussherzogtum Lëtzebuerg [ˈgʀəʊsˌhɛχtsoːktuːm ˈlətsəbuəɕ], Франц: Grand-Duché de Luxembourg [ɡʁɑ̃ dyʃe də lyksɑ̃buʁ], Герман: Großherzogtum Luxemburg [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈlʊksm̩ˌbʊʁk), албан ёсоор Люксембургийн Их Гүнт Улс нь далайд гарцгүй Баруун Европын улс юм. Нийслэл Люксембург хотод Европын Холбооны дээд байгууллагуудын хоёр нь байдаг. Бельги, Нидерландтай хамтдаа Бенилюкс гэж нэрлэгддэг. Өмнө талаараа Франц, баруун болон хойд талаараа Бельги, зүүн талаараа Герман улстай хиллэдэг.
Люксембургийн Их Гүнт Улс | |
---|---|
Төрийн дуулал: "Ons Heemecht" ("Манай эх орон") Хааны дуулал: "De Wilhelmus"a | |
Нийслэл ба томоохон хот | Люксембург[1] 49°48′52″N 06°07′54″E |
Албан ёсны хэл | Үндэсний хэл: Люксембург хэл Засаг захиргааны хэл: Люксембург хэл Франц хэл Герман хэл |
Үндэс угсаа (2023) |
|
Шашин (2018[2]) |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Их Херцог | Анри |
• Ерөнхий Сайд | Ксавье Бетел |
• Ерөнхий сайдын орлогч |
|
Хууль тогтоох байгууллага | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол | |
• Францын эзэнт гүрнээс ба Люксембургийн Их Херцогт Улс болон дэвшив | 3 сарын 15, 1815 |
• Нидерландын Холбоо дахь тусгаар тогтнол (Лондоны гэрээ) | 4 сарын 19, 1839 |
• Тусгаар тогтнолыг дахин хүлээн зөвшөөрөв Лондоны гэрээ | 5 сарын 11, 1867 |
11 сарын 23, 1890 | |
8 сарын 1, 1914 | |
• Их Германы Эзэнт Гүрнээс чөлөөлөгдөв | 1944/1945 |
• НҮБ-д элсэв | 10 сарын 24, 1945 |
1 сарын 1, 1958 | |
Газар нутаг | |
• Нийт | 2,586.4 км2 (168) |
• Усны эзлэх талбай (%) | 0.23 (2015)[3] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 660,809[4] (168) |
• 2021 тооллого | 643,941 [5] |
• Нягтаршил | 255/км2 (58) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $90.532 тэрбум[6] (98) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $140,694[6] (1) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $86.898 тэрбум[6] (71) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $135,046[6] (3) |
ОТББИ (2019) | ▲ 32.3[7] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.930[8] маш өндөр · 17 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +352 |
ISO 3166 код | LU |
Домэйн нэр | .lub |
|
2,586.4 км.квадрат газар нутагтай, Европын хамгийн жижиг улсуудын нэг юм. 2019 онд 626,108 хүн амтай байсан Европын хамгийн бага хүн амтай улсуудын нэг боловч хамгийн өндөр хүн амын өсөлттэй улс юм. Люксембургийн хүн амын бараг тэн хагасыг гадаадууд эзэлдэг. Люксембург нь өндөр хөгжилтэй, эдийн засаг нь хөгжсөн улс, нэг хүнд ногдох ДНБ нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог юм.
Люксембург нь Европын Холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, НҮБ, НАТО, Бенилюкс гэх мэт олон улсын байгууллагуудын үүсгэн байгуулагчын нэг юм. Люксембург хотод Европын Холбооны хэдэн байгууллага агентлагууд оршдог. Люксембург нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд 2013, 2014 онуудад байсан. 2020 оны байдлаар Люксембург улсын иргэд визгүй 187 улсад зорчих эрхтэй.