Дэлхийн нэгдүгээр дайн
From Wikipedia, the free encyclopedia
Дэлхийн нэгдүгээр дайн (ДД1) нь 1914 онд болсон цагаасаа хойш Дэлхийн дайн, эсвэл Их Дайн гэж нэрлэгдэж байсан ч түүнээс хойш Дэлхийн нэгдүгээр дайн эсвэл Нэгдүгээр дэлхийн дайн гэж нэрлэгдсэн. Энэхүү дайн нь 1914 оны 07 сарын 24-өөс 1918 оны 11 сарын 11 хүртэл Европд төвлөрсөн томоохон дайн юм. Энэ нь дэлхийн хамгийн том хүчнүүдийг Холбооныхон(гурвалсан Entente эргэн тойронд төвлөрсөн) болон Төв хүчин(гурвалсан нэгдлийн эргэн тойронд үүсэн) гэсэн 2 хүчинд хуваасан юм. 70—аад саяас багагүй цэргийн хүн, 60-аад сая нь Европ энэхүү дайнд оролцсон түүхэн дэх хамгийн том дайнуудын нэг юм. 9 саяас багагүй хүн үрэгдсэн бөгөөд, үүний шалтгаан нь галт зэвсгийн хөгжил болон түүний эсэргүүцэх ..... хөгжөөгүйтэй холбоотой юм. Энэ нь дэлхийн түүхэн дэх 6дахь томоохон хөнөөлтэй дайн юм.
Дэлхийн нэгдүгээр дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн дайн буюу Global War | |||||||||
Францид Ороc экспедицийн цэргүүд | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Британи Франц Орос Итали Америк бусад |
Герман Осман Австри-Унгар Болгар улс бусад | ||||||||
Удирдагчид | |||||||||
Певид Лоид Жорж Жорж Клемансо II Николай III Виктор Эммануил Вудроу Вильсон бусад |
II Вильхелм, Германы эзэн хаан V Мехмед I Франц Иосиф I Фердинанд бусад | ||||||||
Хохирол | |||||||||
Цэргүүд үхсэн: 5,525,000 Цэргүүд шархадсан: 12,831,500 Цэргүүд сураггүй: 4,121,00 |
Цэргүүд үхсэн: 4,386,000 Цэргүүд шархадсан: 8,388,000 Цэргүүд сураггүй: 3,629,000 |
Энэхүү дайн нь аллагаар эхэлж хэд хэдэн хувьсгалаар(хэд хэдэн орон) дууссан. Австри-Унгарын хаан ширээний залгамжлагч Archduke Franz Ferdinand-ийн 1914 оны 6 сарын 28-ны аллага нь дайн үүсэх гол түлхэц болсон юм. Мөн Европын томоохон хүчнүүд болох Германы хаант улс, Австри Унгарын хаант улс, Отоманы хаант улс, Оросын хаант улс, Британы хаант улс, Франц болон Итали зэргийн имперализм үзлийн төрийн бодлогонууд нь дайн үүсгэх бас нэгэн түлхэц болсон юм. Югославийн үндэстний үйлдсэн Фердинандын аллага нь Сербийн хаант улсад тулгах бичигээр төгссөн юм. Сүүлийн арван жилүүдэд үүссэн нэгдлүүд дуудагдсан учир хэдхэн 7 хоногийн дотор томоохон хүчнүүд дайнд оролцож эхэлсэн бөгөөд, колоноор дамжуулан мөргөлдөөн нь удалгүй дэлхий дахинд тархсан юм.
6-р сарын 29-нд Австри-Унгарын Серби рүү хийсэн довтолгоо, үүний дараа Белги, Люксемберг болон Франц рүү хийсэн Германы довтолгоо, мөн Германы эсрэг хийсэн Оросын дайралт мөргөлдөөнийг эхлүүлсэн юм. Парис дахь Германы жагсаал зогссон өрнө фронтын attrition-ний тулаан тогтмол үргэлжилсэн бөгөөд 1917 он хүртэл бараг өөрчлөгдөөгүй бөгөөд харин дорнын фронтод Оросын арми Австри-Унгарын хүчний эсрэг амжилттай тулалдаж байсан боловч Германы армийн улмаас ухарч байсан юм. Османы хаант улс 1914 онд, Итали Болгар 1915 онд болон Румин 1916 онд дайнд нэгдсэнээр нэмэлт фронтууд нээгдсэн. Оросын Хаант Улс 1917 онд бутарсан бөгөөд тэрхүү жилд Октябрийн хувьсгал гарснаар Орос дайныг орхисон. Өрнөд фронтод Германууд идэвхитэй дайрч байсан хэдий ч Америкийн хүч тулаанд орж ирэн Холбоотнууд Германы армийг хэд хэдэн амжилттай дайралтаар ухруулахад хүргэсэн юм. Тэрхүү үед Герман хувьсгалын асуудалтай байсан учир 1918 оны 11 сарын 11-нд галаа зогсоохоо зөвшөөрсөн, дараа энэ өдрийг Armistice-ийн өдөр гэж нэрлэх болсон.
Дайны төгсгөлд 4 том империал хүчнүүд болон Герман, Орос, Австри-Унгарын хаант улсууд цэргийн болон эдийн засгийн хувьд ялагдсан байсан бөгөөд оршин тогтнохоо больсон байсан юм. Өмнөх хоёрын ялагч нь тмоохон хэмжээний газар нутаг алдсан бол үлдсэн хоёр нь бүхэлдээ арчигдсан байлаа. Европын газар нутаг дахин олон жижиг нутгууд болон зурагдсан байлаа. Үндэстний Холбоо нь дахин ийм мөргөлдөөн болгохгүйн тулд үүсгэн байгуулагдсан. Европын националист үзэл дайн болон эзэнт гүрнүүдийн задрал, Германы ялагдал болон Версайллесийн гэрээ-ний асуудлуудын улмаас үүссэн бөгөөд энэ нь Дэлхийн хоёрдугаар дайн үүсэх гол хүчин зүйлүүд болсон юм.