ОХУ-ын Гадаад тагнуулын алба
From Wikipedia, the free encyclopedia
Оросын Холбооны Улсын Гадаад тагнуулын алба (Орос: Служба внешней разведки Российской Федерации, СВР) - ОХУ-ын гадаад тагнуулын үндсэн байгууллага, цэргийн тусгай алба юм. Байлдааны гар буу болон бусад зэвсгийг хэрэглэх эрхтэй төрийн хагас цэрэгжүүлсэн байгууллагуудын нэг болно.
ОХУ-ын Гадаад тагнуулын албаны төв байр нь Москва хотын Новомосковск тойргийн Сосенский суурин дахь Бачурино тосгоны ойролцоо байрладаг. ОХУ-ын Гадаад тагнуулын албаны Академийн цогцолбор нь Хлебниковскийн ойн цэцэрлэгт хүрээлэнд (Москва муж, Мытищи дүүрэг) байрладаг. ОХУ-ын Гадаад тагнуулын албаны үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхийлөгч удирддаг байна.
1991 оны 12 дугаар сард ОХУ-ын Гадаад тагнуулын алба нь ЗХУ-ын Улсын Аюулгүй байдлын Хорооны (КГБ) Нэгдүгээр Ерөнхий Газар (ЗХУ-ын УАБГ-ын Хилийн цэрэг) ба ЗХУ-ын Тагнуулын төв албаны албан ёсны залгамжлагч болон байгуулагджээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Гадаад тагнуулын албаны үйл ажиллагааг 1996 оны 1-р сарын 10-ны өдрийн "Гадаад тагнуулын тухай" ОХУ-ын холбооны хуулиар зохицуулдаг байна.