From Wikipedia, the free encyclopedia
Ту́рк (өөрөөр түрк[4], түрэг[5], турк хэл: Türk) — Турк улсын үндсэн хүн ам болсон бөгөөд түрэг угсаатны хамгийн том хэсэг, 66-70 сая хүнтэй үндэстэн. Төрөлх турк хэл нь алтай язгуурын түрэг салбарын огуз бүлэгт хамаардаг.
Турк үндэстэн ᠲᠦᠷᠻ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ Türkler | |
Зарим турк алдартнууд | |
Бичгийн нэр | олон тоо — туркууд |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 66-70 сая (багцаа). Үүнээс: Турк (БНТУ) — 55.5 сая (тооцоо)[1] Герман (ХБНГУ) — 3.5 сая (багцаа)[2] |
Хэл аялга | төрөлх турк хэл, бусад хэл |
Бичиг үсэг | латин үсэг (1928 оноос) |
Шүтлэг | давамгайлсан лалын шашин (олонх нь суннит) |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | азербайжан, туркмен, гагауз |
Хэл угсаа | түрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн) |
Туркууд Турк даяар тархан суусан. Кипр улс, ялангуяа Умард Кипрт олноор байна. Мөн Гүрж, Балканы хойг, Левант, Умард Африкийн нутгаар эртнээс суурьшсан. Харин Европ, Америк тивд сүүлд очжээ.
Дэлхий даяар 66-70 сая турк хүн байна. Турк улсын хүн амын 70—75%-ийг бүрдүүлсэн 55–60 сая, Кипр улсын хүн амын тал хувийг шахуу бүрдүүлсэн Умард Кипрт суугаа 300 мянгыг юун түрүүн дурдаж болно.
Балканы хойг дахь Болгарт 600 мянга, Грект 130 мянга, Македонд 80 мянга, Босни ба Херцеговинад 50 мянга.
Ойрх Дорнодын Сирид 750 мянга, Алжирт 600 мянга, Тунист 500 мянга, Иракт 500 мянга бий.
Европын Германд 3 сая, Францад 500 мянга, Их Британид 500 мянга, Нидерландад 400 мянга.
Турк үндэстэн 99% исламын шашинтай. Үндсэндээ суннит дэгийг барьдаг.
Турк хэлийг эрдэмтэд алтай язгуурын түрэг төрлийн хэл гээд азербайжан, туркмен, гагаузын хамтаар огуз (баруун өмнөд) бүлэгт харьяалуулжээ. Араб үсгээр бичиж байснаа 1928 онд латин үсгээр сольсон.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.