![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/Flag_of_French_Guiana.svg/langmn-640px-Flag_of_French_Guiana.svg.png&w=640&q=50)
Францын Гвиана
From Wikipedia, the free encyclopedia
Францын Гвиана (Франц: Guyane [gɥiˌjan]) бол далайн чанад дахь департамент болоод Францын нэгэн муж юм. Францын Гвиана нь Өмнөд Америкийн хойд хэсэгт Атлантын далайн эрэг дээр, Бразил ба Суринам Улсуудын дунд, хойд өргөрөгийн 4° ба 53° баруун уртрагт оршдог.
Францын Гвиана Франц: Guyane | |
---|---|
![]() |
Францын Гвиана![]() |
![]() | |
Ерөнхий | |
Албан хэл | Франц |
Төв суурин | Кайен |
Газар нутаг | 83.825,14 км² |
Хүн амын тоо | 83.825,14 (1. Нэгдүгээр сар 2016)[1] |
Хүн амын нягтрал | 1 хүн км² тутамд |
Департамент | Францын Гвиана (973) |
Арондисман | 2 |
Коммуны холбоо | 4 |
Кантон | байхгүй |
Коммун | 22 |
Прэфект | Тьерри Кеффелек[2] |
Нутгийн Зөвлөлийн ерөнхийлөгч | Родолф Александре[3] |
Департаментын ерөнхийлөгч | Родолф Александре |
Мөнгөн тэмдэгт | Евро (EUR) |
Цагийн бүс | UTC−3 (GFT) |
ISO 3166 | GF, GUF, 254 |
Интернэт домэйн нэр | .gf |
Утасны өмнөх код | +594 |
Газрын зураг | |
![]() | |
![]() |
Францын Гвиана бол Франц Улсын засаглалын системд бүрэн хамрагдах тул Европын Холбооны нэг хэсэг болох боловч Шенгений бүсэд хамаарахгүй. Хууль ёсны мөнгөн дэвсгэрт нь евро.
Энэхүү департаменттай ойролцоо орших, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох Гайана Улсын нэрийг латин үсгээр бичихэд дундах y үсгээр л ялгагдана (Гайана Улс латин үсгээр «Guyana», Францын Гвианаг «Guiana» гэж бичдэг). Энэ хоёр нэр нь хоёулаа «Гвиана» (Guiana, орч. их усны орон) бүс нутгийн нэрнээс гаралтай аж. Мөн түүнчлэн энэ улсыг хуучин Францын колони байсан «Гвиней» (Guinée française), өнөөгийн Бүгд Найрамдах Гвиней Улстай андуурах нь бий.