![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/mn/thumb/4/45/A_Rush_of_Blood_to_the_Head.jpg/640px-A_Rush_of_Blood_to_the_Head.jpg&w=640&q=50)
A Rush of Blood to the Head
From Wikipedia, the free encyclopedia
A Rush of Blood to the Head цомог нь Британий Coldplay хамтлагийн 2 дахь студи цомог. 2002 оны 8 сарын 26-нд Их Британи-д Parlophone-оор цацагдсан бөгөөд цомгийн продюсерээр Английн хөгжмийн продюсер, зохиолч Кэн Нэлсон ажиллажээ. Анхны цомог болох Parachutes-ыг гаргасны дараа тэдний нэр хүнд дэлхий даяар тархсан бөгөөд "Yellow" дуу нь цацагдсаны дараачаар тэд уг цомгийн ажилд оржээ. Цомгийн ажил эхлэхээс ердөө 7 хоногийн өмнө буюу 9 сарын 11-нд АНУ-д ихэр хоёр цамхагийг нураасан халдлага гарснаас зарим дуу нь /жишээ нь Politik/ үүнээс сэдэвлэж зохиогдсон байна. Уг цомогт багтсан дуунуудад өмнөх цомгоос илүүтэй төгөлдөр хуур, цахилгаан гитар гоцолсон хөгжим давамгайлжээ.
A Rush of Blood to the Head | |||||
---|---|---|---|---|---|
![]() |
|||||
Coldplay-н Студи цомог | |||||
Худалдаанд гарсан | 2002 оны 8 сарын 26 | ||||
Бичүүлсэн | 2001 оны 9-р сарын 17 - 2002 оны 6-р сар | ||||
Жанр | альтернатив рок | ||||
Нийт хугацаа | 54:08 | ||||
Хэл | Англи | ||||
Шошго | Parlophone,Capitol | ||||
Продюсер | Кэн Нэлсон, Coldplay | ||||
Coldplay хронологи | |||||
|
|||||
Singles from A Rush of Blood to the Head | |||||
|
Анх төлөвлөсөн хугацаанаасаа 2 сарын дараа буюу 2002 оны 8 сард уг цомог нь бэлэн болсон. АНУ-д Capital Records-оор уг цомог 8 сарын 27-нд цацагдсан. Capitol Records мөн A Rush of Blood to the Head цомгийн дахин шинэчилж мастерчилсан хувилбарыг "Capitol-ын агуйгаас" цомгийнхоо хэсэг болгон 2008 онд гаргасан. Энэ цомог Coldplay-н Parachutes-ээс олсон нэр хүндийг үргэлжлүүлсэн бөгөөд Колдплэй хамтлагийг дэлхийн нэртэй хамтлагуудын нэг болгож чаджээ. Гарсан даруй Их Британы шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба 21-р зууны Их Британы шилдэг цомгийн 8 дугаарт ордог. Дэлхий даяар нийт 15 сая хувь, Их Британид 2.7 сая хувь борлогдсоноос "Британы дуу бичлэгийн үйлдвэр" цомогт 9x платинум гэрчилгээ олгосон байна. Цомгоос "In My Place", "The Scientist", "Clocks", "God Put a Smile upon Your Face" гэсэн хит синглүүд гарсан.
A Rush of Blood to the Head шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны зэрэгцээ 2003 оны Грэмми Авардс-д "Шилдэг алтернатив цомог" шагналыг авч өмнөх цомгийн амжилтыг үргэлжлүүлжээ. Мөн "Clocks" дуу нь 2004 оны Грэмми Авардс-д "Шилдэг бичлэг" шагналыг хүртсэн юм. 2003 онд уг цомгийг Rolling Stone сэтгүүл Бүх цаг үеийн шилдэг 500 цомгийн жагсаалтын 473-д нэрлэжээ.