Их Британи
From Wikipedia, the free encyclopedia
Их Британи, албан ёсоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс[16] (товч. ИБУИНХУ; Англи: The United Kingdom of Great Britain and Northern Ireland, United Kingdom, UK) нь баруун хойд Европт, эх газрын баруун хойд эргээс холгүй оршдог арлын улс юм. Энэ улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаас бүрдэнэ. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг болон Британийн арлуудыг хүрээлсэн ихэнх жижиг арлуудаас бүрдэнэ. Умард Ирланд нь дангаараа Бүгд Найрамдах Ирланд ултай газраар хиллэдэг. Үүнийг эс тооцвол Нэгдсэн Вант улс нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Селтик тэнгис, Ирландын тэнгисээр хүрээлэгдсэн байдаг. Нэгдсэн Вант Улсын нийт нутаг дэвсгэр нь 243,610 хавтгай дөрвөлжин километр бөгөөд 2021 оны байдлаар 67 сая гаруй хүн амтай болно.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс | |
---|---|
Төрийн дуулал: "God Save the King"[lower-alpha 1] Бурхан Хааныг Аврагтун | |
Шотланд дахь хааны сүлд: | |
Нийслэл ба томоохон хот | Лондон 51°30′N 0°7′W |
Албан ёсны хэл болон үндэсний хэл | |
Нутгийн болон цөөнхийн хэл[lower-alpha 2] |
|
Угсаатны бүлгүүд (2011) |
|
Шашин |
|
Ард түмний нэршил |
|
Харьяат улсууд | |
Төр засаг | Нэгдмэл[lower-alpha 3] парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | III Чарльз |
Риши Сунак | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Лордуудын Танхим |
• Доод танхим | Төлөөлөгчдийн Танхим |
Түүх | |
• Уэльс дэх хуулийн тухай акт | 1535 болон 1542 |
• Титмүүдийн холбоо | 3 сарын 24, 1603 он |
• Холбооны гэрээ | 7 сарын 22, 1706 он |
• Англи-Шотландын Холбооны Акт | 5 сарын 1, 1707 он |
• Их Британи-Ирландын Холбооны Акт | 1 сарын 1, 1801 он |
• Ирландын Чөлөөт Улсын Үндсэн Хуулийн тухай акт | 12 сарын 5, 1922 он |
Газар нутаг | |
• Нийт | 242,495 км2[9] (78) |
• Усны эзлэх талбай (%) | 1.51 (2015)[10] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 68,138,484[11] (22) |
• 2011 тооллого | 63,182,178[12] (22) |
• Нягтаршил | 270.7/км2 (50) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $3.847 их наяд[13] (10) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $56,471[13] (28) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $3.159 их наяд[13] (6) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $46,371[13] (22) |
ОТББИ (2019) | ▲ 36.6[14] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.929[15] маш өндөр · 18 |
Мөнгөний нэгж | Фунт стерлинг[lower-alpha 4] (GBP) |
Цагийн бүс | UTC+0 (Гринвичийн стандарт цаг, БЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (Британийн Зуны Цаг, БЕЗЦ) |
Огнооны формат |
|
Жолооны тал | зүүн[lower-alpha 5] |
Утасны томьёо | +44 |
Домэйн нэр | .uk[lower-alpha 6] |
1707 онд Английн Вант Улс болон Шотландын Вант Улс хооронд байгуулсан Холбооны гэрээний үр дүнд энэхүү хоёр улс нэгдэн Нэгдсэн Вант улс байгуулсан бөгөөд 1801 онд Ирланд Вант ултай нэгдэж Их Британи, Ирландын Нэгдсэн Вант Улсыг байгуулжээ. Ирландын ихэнх хэсэг нь 1922 онд Нэгдсэн Вант улсаас салж тусгаар тогтносоор, одоогийн дүр төрхөө олж, 1927 онд нэрээ албан ёсоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болгон баталжээ. Газар нутагтай нь ойролцоо байрлах Мэн, Гернси, болон Жерси арал нь Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд хамаарахгүй ч, Титмийн газар нутаг (Crown Dependencies) гэдгийн хүрээнд Британийн засгийн газар тэдний батлан хамгаалах болон олон улсын харилцаанд төлөөлөх эрх үүргийг эдэлнэ.
Нэгдсэн Вант улс нь анхны аж үйлдвэржсэн орон бөгөөд 19-р зууны дийлэнх болон 20-р зууны эхэн үе буюу 1815-1914 оны "Пакс Британника"-ын үеэр дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрэн байв. 1920-иод онд газар нутгийн оргил үедээ Британийн эзэнт гүрэн дэлхийн газар нутаг болон хүн амын бараг дөрөвний нэгийг эзэлж байсан бөгөөд түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн байв. Гэвч Дэлхийн Нэгдүгээр болон Хоёрдугаар дайнд оролцсон нь Нэгдсэн Вант Улсын эдийн засгийг ихээхэн хохироож, мөн дэлхийн колоничлолын эсрэг хөдөлгөөний улмаас Британийн эзэнт гүрний ихэнх колони улсууд тусгаар тогтносон. Британийн нөлөө нь хуучин колони байсан орнуудын эрх зүй болон улс төрийн системээс харагдах боломжтой бөгөөд Нэгдсэн Вант улс соёлын хүрээнд, ялангуяа хэл, уран зохиол, хөгжим болон спортын хүрээнд дэлхийд ихээхэн нөлөөтэй хэвээр байна. Англи хэл нь дэлхийн хамгийн түгээмэл ярианы хэл бөгөөд уугуул хэлээр дэлхийд гуравт жагсдаг байна.
Нэгдсэн Вант улс нь үндсэн хуульт хаант засагтай парламентын ардчилсан улс юм. Төрийн тэргүүн нь Хаан III Чарльз юм. Нэгдсэн Вант Улсын (мөн Английн) нийслэл нь Лондон бөгөөд хүн амаар хамгийн том хот болно. Эдинбург, Кардифф, Белфаст хотууд нь Шотланд, Уэльс, Умард Ирландын улсын нийслэлүүд юм. Бусад томоохон хотуудад Бирмингем, Манчестер, Глазго, Лидс зэрэг орно. Их Британи нь Англи ба Уэльс, Шотланд, Умард Ирланд гэсэн гурван өөр хууль эрх зүйн харьяаллаас бүрддэг. Энэ нь эдгээр бүсүүд Их Британид нэгдсэний дараа оршин тогтнож байсан хууль эрх зүйн тогтолцоогоо хадгалж үлдсэнтэй холбоотой юм. 1998 оноос хойш Шотланд, Уэльс, Умард Ирланд эрх мэдлийн хүрээнд харьцангуй ялгаатай өөр өөрийн эрх мэдлийн засгийн газар, хууль тогтоох байгууллагатай болсон.
Нэгдсэн Хаант Улс нь өндөр хөгжилтэй орон ба эдийн засаг нь дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон үндэсний нийт бүтээгдэхүүн) эсвэл есөд (нэрлэсэн ҮНБ) орно. Энэхүү улс нь олон улсад эрх зүйн дагуу цөмийн зэвсэг эзэмших эрх бүхий улс бөгөөд цэргийн зардлаар дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг. Нэгдсэн Вант улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын Зөвлөл, Их Долоо, НАТО, Дэлхийн Худалдааны Байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм.