Анкориж
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Анкориж (англи. Anchorage, 'æŋk(ə)rɪʤ, орч. «Зангууны зогсоол») — АНУ-ын Аляска мужийн өмнөд хэсэгт орших, 2025 оны байдлаар 292 мянга орчим хүн амтай, мужийн хамгийн том хот. Аляска мужийн нийт хүн амын 40% энэ хотод оршин суудаг байна.

Түүх
Аляска дахь Оросын төлөөлөгчийн газар 19-р зуунд байгуулагдсан байв. 1867 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уильям Хенри Сьюард Оросын эзэнт гүрнээс Аляскыг 7.2 сая доллараар худалдаж авчээ. 1912 онд Аляска албан ёсоор АНУ-ын нутаг дэвсгэр болжээ. Анкориж нь Бруксийн нурууны өмнөд хэсэгт орших Аляскын бусад хотуудаас ялгаатай нь хэзээ ч загас агнуур, уул уурхайн төв байгаагүй. Анкориж орчмын хэдэн арван миль газар нутаг нь бүс нутгийн эдийн засагт чухал ач холбогдолтой ашигт малтмалын ордгүй үржил шимгүй газар юм.
Хот үүссэн нөхцөл санамсаргүй тохиолдлоос болсон. 1914 онд орчин үеийн Анкорижийн газар нутагт Төмөр зам барих төв болгохоор сонгосон юм. Энэ төв Аляскын төмөр зам барих ёстой болж төмөр замыг 1915-1923 онд 9 жилийн хугацаанд барьсан ажээ. Төмөр замын төв байр нь маш хурдан хугацаанд Шип Крийк (Ship Creek) хэмээх майхан хот болсон юм. Улмаар 1920 оны 11-р сарын 20-нд Анкориж хотыг энд байгуулжээ.
1920-иод оны үед хотын эдийн засаг төмөр замд түшиглэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Анкориж хот бараа, цэргийн техникийг агаарын тээвэрлэлтийн ачаар маш их хөгжсөн.
1930 онд онгоны буудал анх барьж, 1951 онд Анкорижийн Олон улсын нисэх буудал нээгдсэн байна. Мөн 1940-өөд онд АНУ-ын Агаарын хүчний «Эльмендорф» цэргийн бааз баригдсан.
1968 онд Хойд мөсөн далайн эрэгт орших Прудо булангаас газрын тос олдож, нефтийн тэсрэлтийн улмаас хот эрчимтэй хөгжсөн юм. 1970-1980-аад онд Анкориж хотын өнгө үзэмжийг сайжруулахын тулд идэвхтэй ажил өрнүүлж, хурдацтай хөгжсөн.
2025 оны 8-р сарын 16-нд /Улаанбаатарын цагаар 03.00 цагт/ Анкориж хотод АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар албан ёсны уулзалт хийсэн. Уулзалтаар хоёр улсын харилцаа болон Орос, Украины дайны асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ хотоор Аляскын төмөр зам өнгөрдөг.
Remove ads
Хүн ам
2020 оны байдлаар хотын хүн ам 291,247 байсан. Цагаан арьст америкчууд хотын хүн амын 69.8%; Африк гаралтай америкчууд, 6.3%; Азичууд, 6.1%; болон уугуул америкчууд, 5.5%.
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
