Аляска

From Wikipedia, the free encyclopedia

Аляска
Remove ads

Аляска (Англи: Alaska Аласка) нь Хойд Америк тивийн баруун хойд хэсэгт орших 1 717 854 км² газар нутгтай Америкийн Нэгдсэн Улсын хамгийн том муж юм. 2025 оны байдлаар мужийн хүн ам 740 133 байсны ойролцоогоор 50% нь Анкориж метрополитан бүсийн дагуу оршин суудаг.[2] Мужийн нийслэл нь Жуно хот.

Quick facts
Remove ads

Түүх

Анх 1732 онд Михаил Гвоздев, Иван Фёдоров хоёрын удирдаж байсан оросын экспедиц нээсэн бөгөөд эхлээд хувь хүмүүсийн эзэмшилд байж байгаад сүүлд 1799 оноос Оросын Эзэн хаан I Павелын захирамжаар тусгайлан байгуулагдсан бүрэн орос худалдаачдаас бүрдсэн Орос-америкийн компанийн (шинэчлэлийн өмнөх орос хэл. Россійско-Американская компанія) мэдэлд очжээ. Америк тив дахь Оросын Эзэнт гүрний эзэмшилд байж байгаад 1867 онд АНУ-д худалдсан юм.

АНУ-ын Конгресс Аляскын байгалийн нөөц баялгийг АНУ-ын ирээдүйн өсөлт хөгжилд онц чухал ач холбогдолтой гэж үзэн шийдвэр гаргасны үндсэн дээр тус 1,518 сая км² газар нутгийг Оросын эзэнт гүрнээс худалдан авчээ. Америкийн Нэгдсэн Улс нь Оросын Эзэнт улстай 1867 оны 3-р сарын 30-нд нэг акр газрыг 2 центээр буюу нэг га газрыг 5 цент орчим үнээр бодож нийт 7.2 сая доллараар худалдан авах Гэрээ Вашингтон хотод байгуулж мөн оны 10-р сарын 18-нд тус газар нутгийг албан ёсоор шилжүүлэн авчээ. Ханш уналтыг тооцож үзвэл тухайн үед төлсөн мөнгөн дүн 2021 оны 133,3 сая орчим доллартай тэнцэх юм.

Thumb
АНУ-ын Аляска муж

Сүүлд 1912 оны 5-р сарын 11-нд зохион байгуулалтай нутаг дэвсгэр болгохоос өмнө энэ нутагт засаг захиргааны хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн. 1959 оны 1-р сарын 3-нд албан ёсоор АНУ-ын 49 дэх муж улс болжээ. Хойгийг нэрлэхэд л хэрэглэдэг байсан "Аляска" хэмээх нэрийг Оросын колоничлолын үед өгсөн бөгөөд энэ нэр нь алеут хэлний alaxsxaq ("эх газар" буюу үгчилбэл "тэнгисийн ажиллагаа чиглэдэг зүйл" гэсэн үгнээс гаралтай.[3] Энэ муж улсыг мөн ижил үндсээс гаралтай алеут үг болох Alyeska буюу "их газар" гэсэн үгээр нэрлэдэг. 1917 оноос хойш албан ёсоор шилжүүлж авсан 10-р сарын 18-ны өдрийг АНУ-д Аляскын өдөр гэж тэмдэглэдэг байна.

Remove ads

Лавлах бичиг

Гадны холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads