Бабухан хатан

From Wikipedia, the free encyclopedia

Бабухан хатан
Remove ads

Бабухан[1] (1328 онд өнгөрсөн) — Юань улсын Есөнтөмөр хааны их хатан байв.

Quick facts Бабухан, Хатан ...

Намтар

Бабухан хатан хонгирад аймгийн хүн байв. ᠎Есөнтөмөртэй хэдэн онд урагласан нь тодорхойгүй. Есөнтөмөр олон жил Хархорумыг захиран суусан бөгөөд 1323 онд Гэгээн хаан алагдсаны дараа Есөнтөмөр Юань улсын хаан сууринд залрахад Бабухан хатан улсын их хатан болсон.

1328 оны 8-р сард Есөнтөмөр хаан Шандуд нас нөхцөхөд Бабухан хатан Рагибаха хүүгээ хаан ширээнд залж, балчир хааны өмнөөс төр барив.

Энэ үед Дайдуд Хайсан хүлэг хааны хоёрдугаар хүү Тугтөмөр зэрэгцэн хаан болоод дайлаар ирж балчир хаан, Бабухан хатан, Давлат шах ноёныг баривчилсан.[2]

Remove ads

Сурвалж, тайлбар

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads