Беловежийн хэлэлцээр
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Беловежий хэлэлцээр (орос. Белове́жское соглаше́ние) — Зөвлөлт Холбоот Улсыг анх 1922 онд үүсгэн байгуулсан Бүгд Найрамдах Беларус улс, Зөвлөлт Социалист Холбоот Орос улс, Украин улс хооронд 1991 оны 12-р сарын 8-нд гарын үсэг зурсан «Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэг байгуулах тухай хэлэлцээр» /ТУХН/ , орос. Соглашения о создании Содружества Независимых Государств (СНГ), англи. Commonwealth of Independent States-ийн албан бус нэр.

Энэ Хэлэлцээрт Зөвлөлт Холбоот Улс «олон улсын эрх зүйн болон бодит улс төрийн субъект байхаа зогсоож буй тухай» бөгөөд Тусгаар Улдсуудын Хамтын Нийгэмлэг (ТУХН) үүсгэн байгуулж байгаа тухай дурджээ.
Энэхүү баримт бичигт Холбооны 3 Бүгд найрамдах улсын дээд албан тушаалтнууд, засгийн газрын тэргүүнүүд гарын үсэг зурсан байна. Үүнд: Бүгд Найрамдах Беларусь Улсаас Станислав Шушкевич, Сайд нарын Зөвлөлийн дарга Вячеслав Кебич, Зөвлөлт Социалист Холбоот Орос улсаас Борис Ельцин, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Геннадий Бурбулис, Украины Ерөнхийлөгч Леонид Кравчук, Ерөнхий сайд Витольд Фокин нар байсан юм.
Remove ads
Урьдчилан үүссэн нөхцөл байдал
1990 оны 12-р сард ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачёв ЗХУ-ын задралыг зогсоохыг хичээж, Холбооны шинэ гэрээний төслийг санал болгосон байна. Үүнийг ЗХУ-ын Ардын депутатуудын IV их хурал үүнийг дэмжиж, ЗХУ-ыг аль ч үндэстний хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангасан эрх тэгш бүрэн эрхт бүгд найрамдах улсуудын шинэчилсэн холбоо болгон хадгалах хэрэгтэй гэж үзсэн байна.
1991 оны 3-р сарын 17-нд Бүх холбооны бүх нийтийн санал асуулга болж, иргэдийн дийлэнх нь (77%) ЗХУ-ыг хадгалах, шинэчлэхийн төлөө саналаа өгсөн боловч зургаан Бүгд найрамдах улс - Балтийн гурван (Литва, Эстони, Латви), хоёр Закавказын (Гүрж, Армени) болон Молдав улсын дээд байгууллагууд санал өгөхөөс татгалзсан байна.
1991 оны 9-р сарын 6-нд ЗХУ-ын Төрийн зөвлөл Балтийн гурван Бүгд найрамдах улс (Латви, Литва, Эстони) ЗСБНХУ-аас салан тусгаарласныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.
Мөн 11-р сарын 14-нд бусад Холбооны 12 Бүгд найрамдах улсын (Орос, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан) 7 улсын тэргүүн болон ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёв нар Тусгаар тогтносон улсуудын холбоо /товч.ТТУХ/ байгуулах тухай хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.
Зөвлөлт Украины Дээд Зөвлөлийн 1991 оны 8-р сарын 24-нд баталсан Украинд Тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулгыг 1991 оны 12-р сарын 1-нд явуулж 90% гаруй дэмжигдсэн байна. Үүний дараа Борис Ельцин Украины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоож Иж бүрэн хоёр талын Гэрээ байгуулах тухай мэдэгдсэн байна.
Remove ads
Хэлэлцээр байгуулсан явц

Станислав Шушкевичийн хэлснээр- "бид [Ельцин, Кравчук, Шушкевич болон тэдэнтэй хамт ирсэн хүмүүс] 1991 оны 12-р сарын 7-нд Вискули (Беловежийн ой) хотод цугларч, Украин, Беларусь руу газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэхээр цугларсан байна". энэ үеэр ЗХУ-ын задралын тухай яриа өрнүүлэх төлөвлөгөөгүй байжээ. Гэтэл Б.Ельцин гэнэт уг асуудлыг хөндөж Хэлэлцээрийн төслийг урьдчилан бэлтгэсэн байжээ.
Remove ads
Хэлэлцээр соёрхон баталсан тухай
1991 оны 12-р сарын 10-нд Украины Дээд Зөвлөл ТУХН-ийг байгуулах тухай хэлэлцээрийг 295 саналаар баталжээ. 10 депутат эсрэг санал өгч, 7 төлөөлөгч түдгэлзсэн байна. Санал хураалтын дараахан Леонид Кравчук тэр үед Бүгд Найрамдах Беларусь Улсын Дээд Зөвлөлийн хурлыг даргалж байсан Станислав Шушкевичтэй утсаар ярьсан гэдэг. Энэ яриа дууссаны дараа Беларусийн депутатууд санал хураалт явуулахад 263 депутат дэмжиж, 1 гишүүн эсрэг санал өгч, 2 гишүүн түдгэлзэн байдлаар соёрхон баталсан байна.
12-р сарын 21-нд бараг бусад бүх холбооны Бүгд найрамдах улсууд гэрээнд нэгдэв: Азербайжан, Армени, Казахстан, Киргиз, Молдав, Тажикистан, Туркменистан, Узбекистан. Эдгээр Бүгд найрамдах улсууд Алма-Ата хотод Беларусь, Орос, Украинтай хамтран ТУХН-ийн зорилго, зарчмуудын тухай тунхаглал, ТУХН-ийг байгуулах тухай хэлэлцээрийн Протоколд гарын үсэг зурсан байна.
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads