Буркина Фасо
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Африкийн баруун хэсэгт оршдог Буркина Фасо улсыг 1984 оны VIII сар хүртэл Дээд Вольта гэж нэрлэдэг байв. Тус улс Мали, Нигер, Бенин, Того, Гана, Кот-д'Ивуар улстай хиллэдэг. "Буркина" гэдэг үг нь моро үндэстний хэлэнд "шударга хүн" гэсэн утгатай бөгөөд "фасо" гэдэг нь диула үндэстний хэлэнд "улс орон" гэсэн үг ажээ.
Газар нутаг нь- 274 200 км², хүн ам нь -20,8 сая (2020 оны хүн амын тооллогоор). Нийслэл- Уагадугу хот.
Тус улсын газар нутаг нь д.т.д. 500 м хүртэл өндөр ухаа толгодорхог. Өмнөд хэсэгтээ 750 м хүртэл өндөр уулстай. Экваторын муссоны уур амьсгалтай. Хар Вольт, цагаан Вольт хэмээх хоёр том голтой. Саванны ургамалтай.
Буркина Фасо дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй бөгөөд хүн амын 90 хувь нь хөдөө нутагт амьдардаг.7.5 сая малтай. Аж үйлдвэр маш сул хөгжсөн. Байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, цагаан тугалга, боксит, диц, марганцын нөөц ихтэй боловч тус орны нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт бүрэн хайгуул хийгдээгүй, ашигт малтмал олборлож эхлэх шатандаа байгаа ажээ. Гадагшаа мах, махан бүтээгдэхүүн гаргадаг.
Моси, фульбе, бобо зэрэг ястантай. Албан ёсны хэл нь франц.
Дээд Вольтийг XIX зууны сүүлчээр Францын колоничлогчид булаан эзэлж, Баруун Африк дахь өөрийн колони болгожээ. 1960 оны 8-р сарын 5-нд тусгаар тогтнолоо тунхагласан байна. Дараа нь хэд хэдэн удаа төрийн эргэлт гарсан ч улс орноо өөд нь татаж чадаагүй байна.
2022 оны 9-р сарын 30-нд Буркина Фасо-д ээлжит цэргийн эргэлт болсон. Түр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Дамиба 2022 оны 1-р сард болсон цэргийн эргэлтээр эрх мэдлээ мөн алдсан байна. Энэхүү эргэлтийн үеэр оросын талыг дэмжсэн жагсаалт болж байжээ.
Мөнгөний нэгж нь африкийн франк.
Буркина Фасо Монгол улстай 1985 оны 10-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.
Remove ads
Тэмдэглэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads