Гана

From Wikipedia, the free encyclopedia

Гана
Remove ads

Бүгд Найрамдах Гана Улс (Англи: Republic of Ghana) нь Өрнөд Африк дахь улс юм. Баруун талаараа Кот-д'Ивуар, хойд талаараа Буркина Фасо, зүүн талаараа Того улстай хиллэж, өмнөд талаараа Гвинейн булангаар хүрээлэгдсэн. "Ghana" буюу "Гана" хэмээх нэр нь "Дайчин хаан"[9] гэсэн утгатай үг бөгөөд энэ нэрнээс Баруун Африкийн эргийг нэрлэдэг "Guinea" (Францын Guinoye гэх үгээр дамжин) буюу "Гвиней" гэх нэр гарчээ (Гвинейн буланд хэрэглэдэг нэр).

Quick facts Бүгд Найрамдах Гана УлсRepublic of Ghana (Англи), Нийслэлба томоохон хот ...

Албан ёсны хэл нь англи хэл.

2,900,000 хүн амтай. Нийслэл хот нь- Аккра хот.

Газар нутаг нь-238 533 км² (дэлхийд 83 -рт ордог байна).

Монгол Улс Бүгд Найрамдах Гана Улстай 1965 оны 12-р сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Remove ads

Түүх

Европчуудын колоничлолоос өмнө эртний олон хаант улс оршин тогтнож байсны дотор Га-Данмес, Ашантийн Эзэнт улс, Фанте улсуудыг нэрлэж болно. 1482 онд Диогу де Азамбужагийн экспедицийн Португалийн колоничлогчид (Христофер Колумб экспедицийн гишүүн байсан) эрэг дээр анх бууж, Эльмина цайз, дараа нь Аксим, Шама болон бусад цайзуудыг барьжээ. Португаличууд алт (тухайн үед тус улсыг Алтан эрэг гэж нэрлэдэг байсан) болон хар арьстан боолуудыг экспортолдог байжээ.

XV зуунд португалчуудтай холбоо тогтоосны дараа Европын улсуудтай худалдаа наймаа хөгжүүлсэн бөгөөд 1874 онд Британичууд Алтан эргийн колонийг байгуулжээ.[10]1850-иад онд Дани улс Кристиансборг болон бусад цайзуудыг Британичуудад худалдсан. 1873 онд Их Британи болон Ашанти омгийн холбооны хооронд хэдэн арван жил үргэлжилсэн хурцадмал байдлын дараа Британийн цэргүүд Ашантигийн нийслэл Кумаси руу довтолж, бараг устгасны дараа Гана улсыг Британийн колони хэмээн албан ёсоор зарлав. Британичууд 1874 онд нийслэл Аккра хотыг эзлэн авчээ.

1940-өөд онд Алтан эргийн ард түмний эрх чөлөөний тэмцэл эрчимжиж, Кваме Нкрумагийн удирдлаган дор тусгаар тогтнолоо тунхагласнаар өндөрлөв. 1957 оны 3-р сарын 6-нд Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносон Сахаарын өмнөх анхны улс болохдоо,[11] баруун Африкийн ихээхэн хэсгийг эзлэн оршиж байсан эртний Ганын эзэнт улсын нэрийг авчээ. Тви хэлээр нэрийг нь Gaana гэж бичдэг ажээ.

1979 оны 6-р сарын 18-нд парламентын сонгууль болж, парламентын 140 суудлаас 68-ыг нь авсан Үндэсний Ардын нам (зүүн жигүүр, К.Нкрумагийн олон дагалдагчдыг нэгтгэсэн) ялагчаар зарлав;

Гэсэн хэдий ч Үндэсний Ардын нам нь зүүн чиглэлтэй байсан боловч эдийн засгийн хувийн хэвшлийг татан буулгаагүй бөгөөд Гана дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Үүнд дургүйцсэн 1979 оны төрийн эргэлт хийсэн Жерри Роулингс тэргүүтэй офицерууд 1981 оны арванхоёрдугаар сарын 31-нд дахин төрийн эргэлт хийжээ. 1982 онд Ардын шүүхүүд байгуулагдаж, улс төрчид, албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийг шинээр цэвэрлэх ажлыг эхлүүлжээ.

1990 онд Иргэний засаглалд шилжих эхлэлийг зарлав. 1992 онд тус улс шинэ Үндсэн хуулиа баталж, олон намын тогтолцоог бий болгож, улс төрийн намуудын үйл ажиллагаанд тавьсан хоригийг цуцалсан. 1992 оны 11-12 дугаар сард тус улсад олон намын үндсэн дээр ерөнхийлөгчийн болон парламентын анхны сонгууль болсон. Гана улсыг 19 жил удирдсан Үндэсний батлан ​​хамгаалахын түр зөвлөлийн дарга асан Жерри Роулингс ерөнхийлөгчөөр сонгогдов. 2000 оны 12-р сард Жон Куфуор шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов. 2004 онд тэрээр энэ албан тушаалд дахин сонгогдсон. 2008 оны 12-р сард Жон Атта Миллс шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2009 оны 1-р сарын 7-нд Социал Демократ намын Жон Атта Миллс албан тушаалаа авчээ.

Remove ads

Хүн ам

Хүн ам - 29,340,248 (2020 он). Жилийн өсөлт - 2.15% (төрөлт - нэг эмэгтэйд 3.9 төрөлт, 2020 он). Дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 66 нас, эмэгтэйчүүдийнх 71 нас байна (2020). Хүний дархлал хомсдолын вирусын халдвар (ХДХВ) - 1.7% (2018 оны тооцоо).

15-аас дээш насны хүн амын бичиг үсгийн түвшин 76.6% байна (2015 оны мэдээллээр). Хотын хүн ам - 57.3% (2020).


Ашигласан материал

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads