Варшавын гэрээ

From Wikipedia, the free encyclopedia

Варшавын гэрээ
Remove ads

Варшавын гэрээний байгууллага (орос. Организация Варшавского Договора, Албан ёсны нэр нь Найрамдал, хамтын ажиллагаа болон харилцан туслалцах гэрээ, орос. Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи, герман. Organisation des Warschauer Paktes, польш. Organizacja Układu Warszawskiego, унгар. Varsói Szerződés Szervezete, чех. Organizace Varšavské smlouvy, словак. Organizácia Varšavskej zmluvy, румын. Organizația Pactului de la Varșovia, болгар. Организация на Варшавския договор, заримдаа албан бусаар ВарПакт НАТО-ын хэллэг) нь хүйтэн дайны үед 1955 оны 5 дугаар сарын 14-нд Зүүн болон төв Европын 8 социалист улсын (Албани, Болгар, Зүүн Герман, Чехословак, Зөвлөлт Холбоот Улс, Польш, Румын, Унгар) байгуулсан хамтын хамгаалалтын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан цэрэг-улс төрийн эвслийн байгууллага юм.

Quick facts Товчлол, Залгамжлагч ...

Уг байгууллага нь 1955 оны 6-р сарын 5-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд 1985 оны 4-р сарын 26-нд хугацаа нь дууссан тул 20 жилээр сунгасан юм.

Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчний нийт тоо 1987 оны 7-р сарын 1-нд 6,435,900 хүн байв.

Энэхүү холбоог ЗХУ тэргүүлж байсан бөгөөд төв нь Москвад байрлаж байжээ. Манай улс буюу БНМАУ энэ байгууллагад элсэн орох өргөдлөө Ю.Цэдэнбалын санаачлагаар 2 удаа илгээсэн боловч гурван үндэслэлийн улмаас хэрэгсэхгүй болсон. 1-т Манай улс Эвсэлд үл нэгдэх 77-ийн хөдөлгөөнд нэгдэн орсон, 2-т Румыний удирдагч Николае Чаушеску "Хэрвээ монголыг Варшавын гэрээнд элсүүлэх юм бол тус эвслийг байгуулах эрхзүйн үндсийг дахин авч үзэх хэрэгтэй болж бодлого, зорилтоо эргэн харах шаардлага бий болно. Учир нь Европ тивийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны чиглэлээр байгуулагдсан бол Ази руу чиглэх бодлого чиглэлээр Варшавын гэрээний байгууллагыг дахин цоо шинээр эмхлэн байгуулах шаардлага үүснэ" гэж хүчлэн эсэргүүцсэн, 3-т Монголыг элсүүлбэл тэртээ тэргүй муудаад байсан харилцаатай хятадтай харилцах харилцаагаа илүү хурцатгахыг Москвагийн эрх баригчид хүсээгүй байсан бөгөөд гадаад ертөнцөд ЗСБНХУ-ын нэр хүндийг булшилж мэдэх үр дагавар дагуулж магад гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болсон байна.

1991 оны 7 дугаар сарын 1-нд албан ёсоор Праг хотод Протоколд гарын үсэг зурж уг байгууллага бүрэн татан буулгагдсан юм.

Remove ads

Варшавын гэрээний орнуудын нэгдсэн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид

  • 1955—1960 — Иван Конев —ЗХУ-ын маршал;
  • 1960—1967 — Андрей Гречко — ЗХУ-ын маршал;
  • 1967—1976 — Иван Якубовский — ЗХУ-ын маршал;
  • 1977—1989 — Виктор Куликов — ЗХУ-ын маршал;
  • 1989—1991 — Пётр Лушев — Армийн генерал.

Жанжин штабын дарга нар

  • 1955—1962 — Алексей Антонов — Армийн генерал;
  • 1962—1965 — Павел Батов — Армийн генерал;
  • 1965—1968 — Михаил Казаков — Армийн генерал;
  • 1968—1976 — Сергей Штеменко — Армийн генерал;
  • 1976—1988 — Анатолий Грибков — Армийн генерал;
  • 1989—1991 — Владимир Лобов — Армийн генерал.
Remove ads

Хэрийн сургууль

Команд штабын болон цэргийн хамтарсан хээрийн сургуулилт, маневр, дасгал сургуулилтыг Варшавын гэрээний гишүүн орнуудын нутаг дэвсгэрт хийдэг байсан. Хамгийн томоос нь дурдвал "Квартет" (1963), "Октябрийн буюу Аравдугаар сарын шуурга" (1965), "Родопууд" (1967), "Днепр" (1967), "Умард" (1968), "Зэвсэг нэгт ахан дүүс" (1980) , "Баруун-81" (1981), "Бамбай-82" (1982) гэсэн кодтой хэрийн сургуулиуд байсан.

Remove ads

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads