Варшав
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Варшав (пол. Warszawa [varˈʂava] ) бол Польш улсын нийслэл бөгөөд Европын холбооны орнуудын хотуудаас 9-рт орох саятан хот юм.[2][3]
XIV зууны гар бичмэл эх сурвалжуудад анх Warseuiensis (1321) , Varschewia (1342), дараа XV зуунд Warschouia (1482) гэж тэмдэглэн үлдээжээ.
Варшав хот Балтын тэнгисийн эргээс 260 км, Карпатын ар бэлээс 300 км зайд Висла мөрний эргийн хоёр талд, далайн түвшнээс дээш дунджаар 100 м өндөр 517.24 км² газар нутагтай оршдог юм. 2023 онд Польшийн Статистикийн ерөнхий газрын мэдээлж буйгаар хот 1.861 сая хүнтэй байсан. Гэхдээ хотын орчим нутгийг нь оролцуулбал 3,000 км² нутагт 2.41 сая хүн оршин суугчтай гэж үздэг.[4][5]
Варшав хот дотор автобус, трамвай, метро, цахилгаан галт тэргээр нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. 1995 онд ашиглалтад орсон Варшавын метро нь 23 километр урт, 1 шугам дээр 21 өртөөтэй юм. Мөн Варшавт Фредерик Шопены нэрэмжит Олон улсын нисэх буудал болон Варшава, Модлин гэх хоёр нисэх онгоцны буудалтай.
Варшав хотын бэлгэ тэмдэг болон хотын сүлд бол "Варшавын Сирена" хэмээх лусын дагина юм. Хотын төв орших энэхүү бэлгэ тэмдгийг "хуучин хотын зах зээл"-ийн талбай дээр босгосон барималд дүрсэлсэн байдаг. Варшав хотын далбаа нь улаан, шар өнгийн хоёр ижил хэвтээ судалтай байдаг. Далбаа нь 5:8 харьцаатай байх ёстой.
Remove ads
Түүх
XV—XVI зуунд Варшав хот нь Мазовецкийн Вант улсын нийслэл байсан. 1596 онд Краков хотын Вавел цайз шатсаны дараа Польшийн III Сигизмунд Ваза ван (Zygmunt III Waza, 1566-1632) буюу Зигмунт нүүн ирж, үндсэндээ 1596-1795 онд Польшийн Вант улсын нийслэл байсан. Харин 1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн Хуульд зааж өгснөөр албан ёсоор Варшав нийслэл хот болсон. 1807—1813 онд Варшавын Вант улсын (үндсэндээ Францын эзэмшилд), 1815-1915 онд Польшийн хаант улс (Оросын хаант улсын мэдэлд)-ын нийслэл байсан. 1918-1939 онд Варшав хот Бүгд Найрамдах Польш Улсын нийслэл байгаад 1952-1989 онд Бүгд Найрамдах Польш Ард Улсын нийслэл байсан юм. Одоо Польш Улсын нийслэл хот юм.
Хот захиргааны 18 дүүрэгтэй.

Remove ads
Барилга архитектур
Өнөө үед Варшав нь олон янзын архитектурын хэв маягтай бөгөөд энэ нь Польш улсын болон нийслэл хотын баялаг түүхтэй холбоотой юм. Хотын шашны барилгуудад католик болон хэд хэдэн протестант сүмүүд багтдаг.
Дэлхийн 2-р дайны улмаас хуучин хот бараг бүрэн сүйрч, дайны дараах жилүүдэд л сэргээгдсэн байна. Жишээлбэл, Хааны ордон (Варшавын түүхэн төв) зөвхөн 1970, 1980-аад онд дахин сэргээгдэж баригдсан бөгөөд зарим сэргээн босголтын ажил одоог хүртэл үргэлжилж байна. Варшавын түүхэн төвийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулсан нь сүйрсэн түүхийн өвийг бүрэн сэргээж байгаагийн үлгэр жишээ юм.

Remove ads
Газар зүй
Варшав хотын дундуур Висла мөрөн урсаж хотыг хоёр хэсэгт хуваадаг.
Цаг уур
Варшав нь эх газрын дунд зэргийн уур амьсгалтай, өвөл нь зөөлөн, зун нь дулаан, чийглэг байдаг. Өвлийн дундаж температур +2 ° C-аас -5 ° C, зуны температур + 15 ° C-аас + 20 ° C хооронд хэлбэлздэг. Варшав нь сэрүүн бүсийн хамгийн тохь тухтай уур амьсгалтай, +30 ° C-аас дээш температур ховор бөгөөд богино хугацаанд, -15 ° C-аас доош хүйтэн жавар ховор байдаг. Намар урт, дулаахан, хавар аажим аажмаар ирдэг.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Варшав
Эх сурвалж: wetterkontor.de |
Remove ads
Хүн ам
Варшавын хотын хүн амын өсөлтөд худалдааны замууд болон Европ дамнасан шилжилт хөдөлгөөнүүдийн дамжин өнгөрөх цэг болсон нь нөлөөлсөн. Энэ нөхцөл байдал нь хүн амын тоо, үндэстнүүдийн бүтцэд хоёуланд нь нөлөөлсөн юм. Иймээс өмнө нь хот аж үйлдвэр, үйлчилгээний төв болохоос өмнө хүн ам нь ихэвчлэн худалдаачдаас бүрддэг байв. 1897 оны хүн амын тооллогоор 638,000 оршин суугчийн 219,000 орчим нь буюу ойролцоогоор 34% нь еврей үндэстэн байсан. Хүн амын олон үндэстний байдал нь хотын соёлд онцгой нөлөө үзүүлсэн юм. Олон янзын үзэл санаа, хөдөлгөөнүүдийн өлгий болсон Варшав нь 300 гаруй жилийн түүхэндээ "Зүүн Парис", "Хоёр дахь Парис" гэх нэршил авч байсан.
Эмэгтэй, эрэгтэй хүн амын харьцаа: ~54% эмэгтэйчүүд, ~46% эрэгтэй. 2023 оны байдлаар Варшав нь 1,861,644 хүн амтай бөгөөд жуулчид болон байнгын зочдыг тооцвол Варшав хотод өдөр бүр 2,243 мянга орчим хүн орж гардаг байна.
Remove ads
Боловсрол
- Варшавын их сургууль (Uniwersytet Warszawski)
- Варшавын политехник (Politechnika Warszawska)
- Нийгмийн сэтгэл зүй болон хүмүүнлэгийн ухааны их сургууль (SWPS Uniwersytet Humanistycznospołeczny)
- Варшавын эдийн засгийн дээд сургууль (Szkoła Główna Handlowa)
- Хөдөө аж ахуйн дээд сургууль (Szkoła Główna Gospodarstwa Wiejskiego)
- Варшавын Анагшаах ухааны академи (Akademia Medyczna w Warszawie)
- Фредерик Шопены нэрэмжит хөгжмийн академи (Akademia Muzyczna im. Fryderyka Chopina)
- Александр Зелверовичын нэрэмжит Театрын академи (Akademia Teatralna im. Aleksandra Zelwerowicza)
- Кардинал Стефан Вышинскийн нэрэмжит их сургууль (Uniwersytet Kardynała Stefana Wyszyńskiego)
- Цэргийн техникийн академи (Wojskowa Akademia Techniczna)
- Цэргийн урлагийн академи (Akademia Sztuki Wojennej)
- Варшавын Биеийн тамирын академи (Akademia Wychowania Fizycznego w Warszawie)
- Варшавын Урлагийн Академи (Akademia Sztuk Pięknych w Warszawie)
Remove ads
Мөн үзэх
Цахим холбоос
Зүүлтийн холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads