Ватт (нэгж)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ватт гэдэг нь Шотландын инженер, зохион бүтээгч Жэймс Ваттын нэрээр нэрлэгдсэн олон улсын СИ системийн чадлыг хэмжих уламжлагдсан нэгж (хэмжээс) юм. Тэмдэглэгээ нь Вт. Тус нэгж нь энерги шилжилтийн хурдыг хэмждэг ба 1Ж/1с гэж тодорхойлогддог. СИ-н үндсэн нэгжүүдээр илэрхийлэн бичвэл кг·м2·c−3.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Remove ads
Тодорхойлолтууд
1Вт гэдэг нь тогтмол 1Н хүчний эсрэг 1м/с тогтмол хурдтай хөдлөх үед 1с-д хийгдэх ажил юм.
Вт = Ж/с = Н·м·c−1 = кг·м2·c−3.
Цахилгаан соронзонгийн үүднээс 1Вт нь 1А гүйдэл 1В потенциалын ялгавараар гүйх үед 1с-д хийгдэх ажил юм.
Жишээ
Физикийн чадал гэсэн хэмжигдэхүүн болон түүний нэгж Ватт нь бидний өдөр тутмын амьдралд их тааралддаг. Жишээ нь 100Вт-н (мөн 100 лааны гэж хэлэгддэг) чийдэн гэдэг нь 1секундэд 100Ж цахилгааны эрчим хүч хэрэглэн асна гэсэн үг юм. Вт (чадал) их байна гэдэг нь нэгж хугацаанд хэрэглэх эрчим хүч их байхыг харуулна.
Зэргүүд
Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads