Олон улсын нэгжийн систем

From Wikipedia, the free encyclopedia

Олон улсын нэгжийн систем
Remove ads
Remove ads

Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d'unités нэрний хураангуй нь SI буюу Монголоор СИ) - метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.

Thumb
Улс орнуудын метрийн системд шилжсэн огноо. СИ системийг үндсэн хэмжилтийн систем гэж хүлээн зөвшөөрөөгүй орнуудыг (Либери, Мьянмар, АНУ) хар өнгөөр тэмдэглэв.

Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд (сгс) системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд (мкс) систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон.

СИ систем нь хэд хэдэн шинэ нэгжийн нэрийг оруулж ирсэн. СИ систем нь тогтмол биш бөгөөд хэмжилтийн технологи хөгжих тутамд олон улс хоорондын зөвшилцлийн дагуу шинээр нэгж зохион бас тайлбаруудыг нь шинэчилсээр байдаг. Олон улсын албан ёсны гарын авлага нь 1970 оноос хэвлэгдэж эхэлсэн СИ системийн гарын авлага (Франц: Brochure SI, Англи: SI Brochure) юм. 1985 оноос уг гарын авлага нь франц ба англи хэлээр хэвлэгдэх болсон бөгөөд, бусад олон хэл дээр орчуулагддаг. 2006 онд 8-р хэвлэл гарсан.

Энэхүү нэгжийн системийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд ихэнх улс орнууд өөр бусад нэгжийн албан ёсны тайлбар гаргадаггүй. Харин Америкийн Нэгдсэн Улс нь СИ системийн нэгжээс гадна одоо ч олон хуучин нэгжүүд хэрэглэсээр байна. Британид засгийн газар нь метрийн системд шилжих бодлого хэрэгжүүлж буй ч энэхүү шилжилт нь хараахан дуусаагүй байна. СИ нэгжээс өөр нэгж хэрэглэж буй эдгээр улсууд (тухайлбал АНУ болон Англи) нь өөрсдийн уламжлалт нэгжүүдийг СИ системийн нэгжүүдээр дахин тодорхойлоод байна.

Thumb
СИ системийн үндсэн долоон нэгж. Дээрээс цагийн зүүний дагуу: кельвин (температур), секунд (хугацаа), метр (урт), килограмм (жин), кандел (гэрлийн хүч), моль (бодисын хэмжээ), ампер (Цахилгаан гүйдлийн хүч).
Remove ads

СИ системийн хэмжих нэгжүүд

СИ системийн нэгжүүд нь бичмэл үсгээр бичигддэг ба нэгжийг бичсэний дараа цэг тавигддаггүй.

Үндсэн (суурь) нэгжүүд

More information Утга, Нэгж ...

Жич:Түүхийн шалтгаанаар «килограмм» нь аравтын угтвар «кило»-г агуулдаг. Иймд бүхэл болон бутархай нэгжийг гарган авахад СИ-гийн стандарт угтваруудыг «грамм»-д залгадаг. «Грамм» нь СИ системийн бутархай нэгж юм: 1 г = 10−3 кг).Уртын нэгж《метр》 бөгөөд гэрэл вакуум орчин дундуур 1/299792458 секунд туулах замыг 《1 метр》хэмээн стандарчилсан.

Уламжлагдсан нэгжүүд

Уламжлагдсан нэгжүүдийг үндсэн нэгжүүдийн математик үйлдлээр (үржих ба хуваах) илэрхийлж болдог. Зарим уламжлагдсан нэгжүүдэд, ашиглахад хялбар болгох зорилгоор өөрийн нэрийг өгсөн байдаг.

Уламжлагдсан нэгжийн математик илэрхийлэл нь тухайн нэгж эсвэл физик хэмжигдэхүүн тодорхойлогдож буй физикийн хуулиас урган гардаг. Жишээ нь, хурд гэдэг нь биетийн нэгж хугацаанд туулах зай, хэмжих нэгж нь м/с (метр секундэд).

Нэг ижил нэгж олон янзаар бичигдэх тохиолдол байдаг. Тэдгээрийн заримыг жишээ болгон хүснэгтийн сүүлийн баганад үзүүлэв. Гэхдээ амьдрал дээр тухайн тухайн нэгжийн физик утга санааг хамгийн сайн харуулж байгаа бичлэгийг хэрэглэдэг. Жишээ нь, хүчний моментыг илэрхийлэхэд олон янзаар (м·Н эсвэл Ж) бичиж болох ч, Н.м бичлэгийг хэрэглэдэг.

More information Хэмжигдэхүүн, Нэгж ...
Remove ads

Жич

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads