Виржини

From Wikipedia, the free encyclopedia

Виржини
Remove ads

Виржинийн Хамтын Нөхөрлөл (Англи: Commonwealth of Virginia) нь Америкийн Нэгдсэн Улсын Өмнөд хэсгийн Атлантын Далайн эрэг дагуу орших АНУ-ын нэгэн муж улс. " (Англи: Virgin Queen) гэгддэг байсан Английн хатан хаан I Элизабетийн хочоор нэрлэгдсэн юм. Тус муж улсад АНУ-ын найман ерөнхийлөгч мэндэлсэн тул Ерөнхийлөгчдийн эх гэж нэрлэгдэх нь бий. Түүнчлэн Хуучин доминион ч гэдэг. Муж улсын газарзүйг Блю Риж нуруу болон Чизапийк булан тодорхойлно. Нийслэл нь Ричмонд, хамгийн том хот нь Виржиниа Бийч болно.

Quick facts

Бүр 1607 онд Лондон компани Шинэ Ертөнц дэх Английн анхны байнгын колони болох Виржинийн колонийг байгуулснаар орчин үеийн Виржинийн үндэс суурь тавигджээ. Виржинийн эхэн үеийн эдийн засаг, улс төрд боолчлол томоохон үүрэг гүйцэтгэж байв. Виржини Америкийн хувьсгалд оролцсон арван гурван колонийн нэг болсон бөгөөд Америкийн Иргэний дайны үеэр Америкийн Холбооны Улсад нэгдэж байлаа. Уламжлал ёсоор консерватив бөгөөд Өмнөдөд багтаж байсан түүхтэй боловч орчин үеийн Виржини нь үндэсний хэмжээний хоёр том намын өрсөлдөөний талбар болсон муж улс юм.

Виржини нь хэд хэдэн салбар бүхий эдийн засагтай. Тухайлбал хөдөө аж ахуй хөгжсөн. Түүнчлэн тус муж улсын Хэмптон Рөүдсэд цэргийн ангиуд байрладаг бөгөөд хойд хэсэгт нь Пентагон зэрэг холбооны засгийн газрын байгууллагууд байрладаг. Түүхийн гурвалжин хэмжээх аялал жуулчлалын түгээмэл маршрутад Жэймстаун, Йорктаун болон Колонийн үеийн Виллиамсбургийн амьд музей ордог. Технологийн салбар өсч хөгжсөнөө тус муж улсын экспортын тэргүүлэх бүтээгдхүүн нь компьютерийн чип болсон бөгөөд энэ салбар нь Виржинийн улсын сургуулиуд болон их сургуулиудын хүч дээр тулгуурласан.

Remove ads

Лавлах материал

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads