Испани хэл

From Wikipedia, the free encyclopedia

Испани хэл
Remove ads

Испани хэл буюу Кастиль хэл (испани. el español, el castellano) нь дэлхийн 540 сая орчим хүний төрөлх хэл бөгөөд Латин Америкийн орнууд болон Испани улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймгийн Итали хэлний бүлэгт багтдаг. Хамгийн ихээр испани хэлээр ярьдаг улс бол Мексик (120 гаруй сая хүн амтай).

Quick Facts Испани хэл, Өөрийн нэр ...

"Испани хэл"-ний испани хэлээрх нэр нь Кастельяно (Castellano) буюу эспаниол (Español). Өмнөд Америкийн орнуудад кастельяно гэж нэрлэгдэх нь олон ба Мексик, Төв Америк, Карибын орнуудад зөвхөн эспаниол гэж нэрлэдэг.

НҮБ-ын шийдвэрээр 2010 оноос жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг испани хэлний Өдөр гэж тэмдэглэх болсон.

Remove ads

Аялга

  • Кастиль аялга
  • Леон аялга
  • Арагон аялга
  • Андалуз аялга
  • Галис аялга

Түүх

Испани хэл нь Иберийн хойгийг захирч байсан Ромын эзэнт гүрний иргэдийн ярилцдаг хэл болох латин хэлэнд үндэслэсэн бөгөөд хожим Уммайяадын Халифатын нөлөөлөл дор орших үедээ араб хэлний нөлөөнд автаж хөгжсөн хэл юм. Өнөөгийн испани хэлнээ араб хэлнээс дамжин орж ирсэн 4000-5000 орчим үгс бий гэсэн судалгаа бий.

Тархалт

Thumb
  Испани хэл (Кастиль хэл), Испани улсын албан ёсны хэл
  Каталан хэл, бүс нутгийн албан ёсны хэл
  Баск хэл, бүс нутгийн албан ёсны хэл
  Галис хэл, бүс нутгийн албан ёсны хэл
  Астур хэл
  Арагон хэл
  Аран хэл

Испани хэл нь НҮБ-ийн албан ёсны 6 хэлний нэг (Бусад нь англи хэл, франц хэл, орос хэл, хятад хэл, араб хэл) бөгөөд Испани болон Латин Америкийн 18, Африкийн 1, нийт 20 улсын албан ёсны хэл болно. Испани хэлийг албан ёсны хэлээ болгосон улсуудыг дор жагсаав.

Сервантес институт ( испани. Instituto Cervantes ) нь 1991 онд тус улсын Гадаад хэргийн яамны харьяанд Испани хэл заах, Испанийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан Испанийн Засгийн газрын байгууллага юм. Гол төв нь Мадрид болон зохиолч Мигель Сервантесийн төрсөн нутаг Алкала де Хенарес хотод байрладаг. Үүний зэрэгцээ Сервантес институт нь таван тивд төлөөлөлтэй бөгөөд нийт хилийн чандад 77 төв үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Сервантес институт нь испани хэлний Олон улсын конгрессыг тогтмол зохион байгуулагч юм.

Өмнөх Конгрессууд: Сакатекас (Мексик) 1997 онд, Вальядолид (Испани) 2001 онд, Росарио (Аргентин) 2004 онд, Картахена-де-Индиас (Колумби) 2007 онд, Вальпараисо (Чили) 2010 онд, Кордоба (Аргентин) 2019 оны 3 дугаар сард болж байжээ.

Мөн үзэх

Эшлэл

Гадаад холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads