Гаэль Клиши
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Гаэль Клиши (Франц: Gaël Clichy; 1985 оны долоодугаар сарын 26-нд Тулуза хотод төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд «Манчестер Сити» болон Францын шигшээд хамгаалагчаар тоглодог.
Remove ads
Замнал
Францын III дивизионд манлайлсан Канны жигүүрийн хагас хамгаалагч Клиши 2003 онд Арсенал элссэн. Арсен Венгер юун түрүүнд түүнийг хамгаалалтын байрлалд бэлтгэжээ.
2011 оны долоодугаар сарын 4-нд «Манчестер Сити» Гаэль Клишиг худалдан авсанаа цахим хуудсандаа зарлажээ.[1] Барагцаалбал «их буучдад» 7 сая фунт төлсөн гэдэг. Франц тоглогч «хотынхонтой» дөрвөн жилийн гэрээ байгуулжээ. Гаэль Клиши сэтгүүлчид 'сүүлийн зургаан жил цом гардсангүй одоо багаа солих болсон' хэмээжээ.[2] «Арсеналд» байхдаа Клиши мөнгө хөөсөн тоглогчид «Манчестер Сити»-г сонгодог хэмээн ташаахан яриад авч байв.[3]
Remove ads
Шигшээ
Шигшээ багт Клиши 2008 оны есдүгээр сарын 10-нд 2010 оны ДАШТ-ий сонгонд Сербитэй тоглоход анх гараалсан.
Амжилт
Багийн:
- Премьер лигийн түрүү: 2003/04, 2011/12, 2013/14
- Английн супер цомын эзэн: 2004, 2012
- Английн цомын эзэн: 2004/05
- Аваргуудын лигийн дэд байр: 2006
- Английн лигийн цомын эзэн: 2014
Хувийн:
- Премьер лигийн бэлгэдлийн багт нэрлэгдсэн: 2007/08
Лавлах холбоос
Гадны холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads