Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Франц улсын хөлбөмбөгийн шигшээ баг (франц. Équipe nationale de France de football) — Франц улсыг хөлбөмбөгийн олон улсын тэмцээн болон төрөл бүрийн аварга шалгаруулах тэмцээнд төлөөлдөг баг. Удирдах байгууллага нь — Францын хөлбөмбөгийн Холбоо юм. Тус Холбоо нь 1904 оноос ФИФА, 1954 оноос УЕФА-гийн гишүүн юм. Францууд энэхүү хөлбөмбөгийн хоёр байгууллагын үндсийг тавилцсан юм. Франц улс 1998, 2018 онд дэлхийн хоёр бөгөөд 1984, 2000 онд Европын хоёр удаагийн аварга болж байсан түүхтэй.


Францын шигшээ баг дэлхийн хоёрдугаар дайны өмнөх гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Францчууд нийтдээ 16 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд оролцсон байна. Тэд 1958 онд Жаст Фонтейн, Рэймонд Копа нартай хүрэл медаль хүртэж байсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны амжилтаа үзүүлж байжээ.
Дараа нь 1980-аад оны эхэн үе хүртэл шигшээ баг тийм ч сайн үр дүн үзүүлээгүй ч Мишель Идальго, дараа нь түүний хуучин тоглогчоор удирдуулсан Мишель Платини, Жан Тиган, Ален Гиресс, Луис Фернандес нарын үе гарч ирснээр Анри Мишелийн тэргүүлсэн Францын шигшээ баг анх 1982 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр эзэлж, дараа нь нэг жилийн дараа 1984 онд Европын аварга, Лос Анжелесийн Олимпын наадамд түрүүлж, 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд 1958 оны амжилтыг давтсан байна.
Арван жилийн дараа Эйме Жакет-аар удирдуулсан францчууд Евро 96-д хүрэл медаль хүртэж, улмаар 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан. 2000 онд Рожер Лемеррегийн удирдлага дор тэд Европын аварга, 2001 онд Холбооны орнуудын цомын аварга болсон.
2006 онд хоёр ч амжилтгүй тэмцээний дараа Раймонд Доменек тэргүүтэй францчууд ДАШТ-ий финалд шалгарсан. Шийдвэрлэх тоглолтод “гурван өнгөт”-ийн туршлагатай баг Италийн шигшээ багт торгуулийн цохилтоор хожигдсон. Дэлхийн аваргын дараа багийн ахлагч Зинедин Зидан багаа орхисон байна. Өмнөд Африкт болсон ДАШТ-ий дараа мэргэн бууч Тьерри Анри зодог тайлж шигшээ багаа орхиж буйгаа зарласан.
2016 онд Дидье Дешамын удирдлаган дор шигшээ баг Европын дэд аварга болж, 2018 онд дэлхийн хоёр дахь аварга болсон. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд финалд Аргентинд хожигдсон.
Remove ads
Шигшээгийн түүхэнд
Уго Льорис шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон - 145 тоглолт;
Шигшээ багийн мэргэн буучаар Оливье Жиру (56 гоол) тодорчээ. Тус багийн ахлах дасгалжуулагчаар 2012 оны долдугаар сарын 8-нд энэ албан тушаалд томилогдсон Дидье Дешам ажиллаж байна.
Remove ads
Францын шигшээ багийн 2023 оны бүрэлдэхүүн
Дараах тоглогчдыг Герман (2024.03.23) болон Чили (2023.03.26) багуудтай нөхөрсөг тоглолтонд ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам шигшээ багт дуудаж оролцуулсан тоглогчид.
2023 оны 11-р сарын 21-ний өдрийн байдлаар:
Remove ads
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads