Гренланд

From Wikipedia, the free encyclopedia

Гренланд
Remove ads

Гренланд (Гренланд хэл: Kalaallit Nunaat, Дани хэл: Grønland) нь Умард мөсөн далай болон Атлантын далайн хооронд, Канадын Умард мөсөн далайн ольтригийн зүүн талд орших, Данийн вант улсын харьяа улс юм. Физик газарзүй, угсаатны зүйн хувьд Арктикийн арлын орон болох тус улс нь газарзүйн хувьд Хойд Америк тивийн нэг хэсэг боловч улс төр, түүхийн хувьд Европтой, ялангуяа Исланд, Норвеги, Данитай нягт холбоотой. 1979 онд Дани улс Гренландад өөртөө засах эрх олгосон бөгөөд 2008 онд тус орны иргэд Данийн вант улсаас тусгаар тогтнохын төлөө санал өгсөн аж. 2009 оны 6 сарын 21-нд хууль тогтоох, бодлого тодорхойлох эрхээ Гренландчууд авч, өөртөө засан тохинох эрх нь ихээхэн өргөжсөн. Ингэснээр Данийн төв засгийн газраас зөвхөн гадаад харилцаа, аюулгүй байдал, санхүүгийн бодлогын талаар л хамааралтай болжээ. Ойрын ирээдүйд бүрэн тусгаар тогтнохыг эрмэлзэж байгаа. Гренланд нь тивүүдийг эс тооцвол дэлхийн хамгийн том арал болно[12].

Quick facts ГренландKalaallit Nunaat (Гренланд)Grønland (Дани), Бүрэн эрхт улс ...
Remove ads

Тэмдэглэл

  1. Nuna asiilasooq нь бүс нутгийн сүлд дуулалтай ижил статустай боловч ерөнхийдөө зөвхөн Гренландад ашиглагддаг.[1]
  2. Гренланд хэл нь 2009 оноос хойш Гренландын цорын ганц албан ёсны хэл юм.[2][4]
  3. 2000 оны байдлаар: 410,449 км2 мөсгүй; 1,755,637 км2 мөсөөр хучигдсан нутаг.
    Нягтаршил: 0.14/км2 мөсгүй нутаг дэвсгэрт.

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads