Норвеги

From Wikipedia, the free encyclopedia

Норвеги
Remove ads

Норвеги (норв. Norge (Бүкмол) ба Noreg (Нюнорск)) буюу албан ёсоор Норвегийн Хант Улс нь Умард Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших, Үндсэн хуульт хаант засагт улс юм. Хуурай газар дахь хилийн ихэнх нь Шведтэй байх бөгөөд, зүүн хязгаар нь өмнө талаараа Финланд, зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Хойд тэнгис дэх усан хилээр баруун талаараа Нэгдсэн Вант Улс, Фарерын арлууд, Скагерракын хоолойгоор өмнө талаараа Дани улстай хиллэдэг. Тус улсын Атлантын далай болон Баренцын тэнгисийн эрэг нь фьордуудаараа алдартай.

Quick facts Нийслэлба томоохон хот, Албан ёсны хэл ...

1920-иод онд Норвеги нь Ян Майеныг нэгтгэж, Умард мөсөн далай дахь Свальбардын ольтриг буюу Шпицбергенийг Шпицбергений гэрээ ёсоор эзэмших болсон юм. Мөн туйл орчмын Бувье арал, Петр I арал, Күйн Модын газар нь Норвегийн хамааралтай нутаг дэвсгэр боловч албан ёсоор тус улсад харьяалагддаггүй. Антарктид дахь Күйн Модын газар нь бусад улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Норвеги нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр дүнд дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болжээ. Норвеги нь дэлхийд газрын тосны экспортоороо 4-т орох[18] бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг.[19]

Мөн Норвеги нь байгалийн хий, усны эрчим хүч, загас, ой, эрдэс бодисын арвин баялагтай улс болно. 2006 оны байдлаар далайн хүнсний экспортоор дэлхийд Хятадын дараа 2-т бичигдэж байна.[20] Түүнчлэн хүнсний, усан онгоцны, химийн, олборлох, меттал боловсруулах, загас агнуур, цаасны аж үйлдвэр өндөр хөгжсөн.

Тус улс нь 2001-2006 онуудад хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд 2007, 2008 онуудад Исландтай тэргүүн байрыг хуваан эзэлж байна. 2007 оны Олон улсын энхтайвны индексээр ч дэлхийн хамгийн тайван орноор шалгарсан аж.[21] Норвеги нь НАТО-г үүсгэн байгуулсан анхны 12 орнуудын нэг юм.

Норвегийн хаан — Харальд V (1991 оноос), Ерөнхий сайд — Йонас Гар Стёре (2021 оноос).

Норвеги улс 11 фюльке (аймаг) -т хуваагддаг бөгөөд фюльке буюу аймаг нь 356 муниципалитет (сум) хуваагдаж задардаг байна.

Норвегийн нийслэл- Осло хот.

Норвеги НАТО гишүүн, Скандинавын паспорын холбоо болон Шенгений бүсэд ордог байна.

Remove ads

Хүн ам

5,265,158 хүн амтай (2016 оны 7-р сарын тооцоогоор) Норвеги улс нь Европын хамгийн бага хүн амтай орнуудын нэг юм. Хүн амын нягтрал 16 хүн/км². Гэсэн хэдий ч хүн амын тархалт жигд бус байдаг байна.

Нийт хүн амын 80 % гаруй нь Норвегийн Өмнөд, Баруун болон Зүүн хэсэгт оршин суудаг.

Нийслэл Осло-гоос бусад хүн ам ихтэй хотууд: -Берген, Тронхейм, Ставангер, Кристиансанн, Фредрикстад, Тромсё болон Драммен юм.

Норвегийн нийгэм угсаатны хувьд түүхэндээ нэгэн төрлийн байсан. 1980-аад он гэхэд хүн амын хүн ам зүйн хөгшрөлтийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг сааруулахын тулд Норвегид цагаачлалын либерал нээлттэй бодлого баримталсан. 20-р зууны сүүлч, 21-р зууны эхэн үед хоцрогдсон Африк, Ази, Европ, Латин Америкийн орнуудаас дүрвэгсэд, цагаачид Норвеги руу идэвхтэй нүүж эхэлсэн. Ийнхүү 2021 оны байдлаар Норвеги нь угсаатны соёл, шашин шүтлэг, арьс өнгө, үндэсний олон янз байдал бүхий үндэстэн дамнасан улс болсон юм. 2020 оны байдлаар Норвегийн хүн амын 75.2% нь норвеги угсаатнууд, 1,333,620 хүн (24.8%) нь цагаачид болон тэдний үр удам (эхний үеийн цагаачид, эсвэл нэг эсвэл хоёр эцэг эх нь гадаад гаралтай) байжээ.

Remove ads

Тэмдэглэл

    1. Бичгийн хувилбар: Бүкмол болон Нюнорск
    2. Хойд, Луле, болон Өмнөд хувилбарууд
    3. Нутгийн уугуул Саамчууд, болон Еврей, Аялагчид, Ойн Финчүүд, Цыган, болон Квен зэрэг цөөнхийн бүлгүүдийг багтаасан.
    4. 2012 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эвангелийн-Лютеран шашин нь төрийн нийтийн шашин байсан.[10]

    Эшлэл

    Loading related searches...

    Wikiwand - on

    Seamless Wikipedia browsing. On steroids.

    Remove ads