Жованни Беллини
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Жованни Беллини, Жиамбеллино (итал. Giovanni Bellini, Giambellino, Zuane Belin; 1430 буюу 1433 он орчим Венец хотод төрсөн—1516 оны 11-р сарын 26-нд Венец хотод нас барсан) — Сэргэн мандалтын эриний кванточенто үеийн италийн уран зураач. Томоохон уран зураачдын гэр бүлээс гаралтай. Эцэг зураач Якопо Беллини түүний багш байсан. Жентиле ахын хамт венецийн уран зургийн дэг сургуулийг үүсгэсэн гэж үздэг.

Remove ads
Намтар
Жованни Беллини амьд байхдаа хүлээн зөвшөөрөгдсөн уран зураач байсан бөгөөд хамгийн нэр хүндтэй олон бүтээл тууривсан боловч түүний хамгийн чухал бүтээлүүдийн хувь заяаг хангалттай баримтжуулаагүй тул олонхи зургуудын он цагийг ойролцоогоор гаргасан байдаг. Зураачийн төрсөн он сар өдөр нь ч мөн тодорхойгүй байдаг юм.

Ж.Беллинигийн бүтээлийг судлаачид түүнийг эцгийнхээ урланд суралцсан гэж үздэг. 1460-аад оны дундуур Жованни нэр хүндтэй мастер болж, нэр хүндтэй захиалга хүлээн авч эхэлсэн байна. 1460-1464 оны хооронд тэрээр Санта Мария делла Каритагийн сүмд тахилын зургийг зурахад оролцсон байдаг.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads