Жоржиа
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Жоржиа (Англи: Georgia) нь Америкийн Нэгдсэн Улсын нэгэн муж улс бөгөөд Америкийн хувьсгалаар Британийн ноёрхлын эсрэг боссон анхны арван гурван колонийн нэг билээ. Жоржиа эдгээр 13 колониос хамгийн сүүлд буюу 1733 онд муж улс болон байгуулагдаж байв. 1788 оны 1-р сарын 2-нд АНУ-ын Үндсэн хуулийг баталсан дөрөвдэх муж улс болсон. 1861 оны 1-р сарын 21-нд Нэгдсэн Улсаас салан тусгаарлаж, Америкийн Холбооны Улсыг байгуулалцсан анхны 7 муж улсын нэг болжээ. Жоржиа 1870 оны 7-р сарын 15-нд буюу хамгийн сүүлд Нэгдсэн Улсад дахин оржээ. Жоржиа хүн амаар улсдаа есдүгээрт ордог ба 2007 оны 7-р сарын 1-ний байдлаар 9,544,750 оршин суугчтай байлаа.[3] Түүнчлэн хүн амын тооны өсөлтөөр 4-т, өсөлтийн хувиар 9-д ордог бөгөөд сүүлийн жилд 1.7 хувиар буюу 162,447 хүнээр өсчээ. Жоржиагийн нийслэл бөгөөд хамгийн олон хүн амтай хот нь Атланта.
Өмнөд талаараа Флорида; зүүн талаараа Атлантын Далай, Өмнөд Каролин муж улстай; баруун талаараа Алабама, баруун өмнөд булангаараа Флоридатай; хойд хэсгээрээ Теннесси, Хойд Каролинтай тус тус хиллэнэ. Муж улсын хойд хэсэгт Аппалачийн нурууны томоохон уулын систем болох Блю Риж уулс байдаг. Жоржиагийн хамгийн өндөр цэг нь Брасстаун Болд 1,458 м өндөр бол хамгийн нам цэг нь далайн түвшин юм.
Нийт 153,909 км² нутаг дэвсгэртэй Жоржиа АНУ-ын 50 муж улс дотроо 24-т ордог. Жоржиа хуурай газрын талбайгаар Миссиссиппи голоос зүүн тийш орших муж улсууд дотроо хамгийн том нь бөгөөд нийт нутаг дэвсгэрээрээ Мичиган, Флорида, Висконсиний дараа 4-т ордог.[4]
Remove ads
Эшлэл
Нэмж унших материал
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads