Флорида

From Wikipedia, the free encyclopedia

Флорида
Remove ads

Флорида (Англи: Florida) нь Хойд Америк тивийн зүүн өмнөд хэсэгт орших, Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм. Нийслэл нь Таллахаси, хамгийн том хот нь Жэксонвилл. Флорида муж нь баруун талаараа Мексикийн булан, зүүн талаараа Атлантын далай, өмнөд талаараа Флоридагийн хоолойгоор хүрээлэгдэх Флорида хойгт оршдог. Хойд талаараа Алабама болон Жоржиа мужуудтай хиллэдэг.

Quick facts

АНУ-ын 2023 оны хүн амын тооллогоор 22 244 823 хүн амтай байсан бөгөөд АНУ-ын Калифорни, Техас мужуудын араас хүн амын тоогоороо 3-т ордог байна.

Remove ads

Түүх

Европчууд Америкт ирэхээс өмнө хойгт Тимукуа (18-р зуунд мөхсөн), Калуса болон Семинол зэрэг омгийн Индианчууд амьдардаг байв. 1513 онд энд газардсан Испанийн конкистадор Хуан Понсе де Леон газар нутгийг Испанийн эзэн улсын эзэмшил гэж зарлаж, хойгийг "la tierra florida" ("цэцэглэж буй газар") гэж нэрлэжээ. Флорида хойгийн анхны хот нь 1564 онд байгуулагдсан Сан Агустин (одоогийн (англи. St. Augustine, испани. San Agustín буюу Гэгээн Августин) юм. 1763 оны Парисын гэрээний дагуу Их Британи Испаниас Флорида мужийг Хаванагаар сольж авсан боловч Америкийн тусгаар тогтнолын дайны дараа (1775-1783) хойгийг Испанид шилжүүлжээ.

1821 оны 7-р сарын 10-нд Адамс-Онисын гэрээ хүчин төгөлдөр болсны дагуу Испани Техас руу нэхэмжлэл гаргахаас татгалзсаны хариуд Флорида мужийг АНУ-д шилжүүлэв. Улмаар 1845 онд Флорида АНУ-ын 27 дахь муж болсон түүхтэй.

Remove ads

Лавлах материал

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads