Зэрлэг гахай

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Зэрлэг гахай (Латин: Sus scrofa), буюу Бодон нь — Хөхтөн амьтны аймгийн, туруутан овгийн амьтан юм. Гэрийн Тэжээвэр гахай ны үүсгэгч юм.

Quick facts Зэрлэг гахай, Биологийн ангилал ...
Remove ads

Ерөнхий байдал

Бараан хүрэн бор сараал зүстэй. Урт, өтгөн ширүүн үстэй. Хоншоор урт, хүзүү богино,бахим, сүүл богино, Бодон ил гарсан хүчирхэг махир соёотой. Мөч богино. Бахим биеийн урт нь 125-180 см, сэрвээ 80-100р см орчим өндөр сүүлний урт 20-30 см, биеийн  жин нь 125-200 кг  хүрнэ. Эрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ. Их азарган гахайг хаван, хамгийн том бодонг ногтмол бодон, түүний дараа хангал бодон, хязаалан хадаргаа бодон, соёолон залуу бодон гэх мэтээр нэрлэнэ. Хоёр настай тооройг ховс, гурван настай тооройг шавшуурга гэнэ.

Remove ads

Тархац, байршил нутаг

Thumb
{{#009900|Байгалийн тархац}} {{#009999|Хүний хүчээр нутагшуулсан газрууд (Цөөн толгойтой Умард Америк, Карибын сав газар, Африк болон бусад газруудыг оруулаагүй болно)}}[1][2]

Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянганы салбар уулсын ойд тархсан.

Амьдралын онцлог

Ороо нь 11-р сараас 1-р сар хүртэл явагдаж, 5-6 дугаар сард 3-8 тоорой гаргана. Элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, нугаламгүй амьтан, жижиг нугаламгүй амьтнаар ч хооллоно чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавж, мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал, сүрлийн лай, чихэр амттан гэнэ. Гахайн хэвтрийг логш гэх бөгөөд ихэвчлэн мөчир навчаар засна. Зэрлэг гахай сүргээрээ амьдардаг. Зэрлэг гахайн тоо толгой сүүлийн үед хулгайн анчдын балгаар эрс цөөрчээ.

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads