Калгари

From Wikipedia, the free encyclopedia

Калгариmap
Remove ads

Калгари (Англиар Calgary) нь Канадын Альберта мужийн хамгийн том хот болно. Тус хот мужийн өмнөд хэсэгт, дов толгод, өндөрлөг тэгш газарт Канадын Рокки нуруунаас зүүн тийш 80 орчим км-т оршино. Калгари Альберта мужийн Парклэнд бүсэд хамаарна. Калгари нь Канадын гуравдахь том хот бөгөөд 2008 оны хүн амын тооллогоор Калгарид 1,042,892 хүн оршин сууж байлаа.[11] 2006 онд метрополитан бүсийн хүн амын тоо 1,162,310 байсан[12] нь Калгарийн бүсийг Канадын хэмжээнд тавдахь том метрополитан бүс болгож байна. Калгари нь Эдмонтон хотоос чанх өмнө зүгт 298 км-т орших тул статистикчид эдгээр хотын хооронд хүн ам суурьшсан нарийн бүсийг "Калгари-Эдмонтоны коридор" гэж нэрлэдэг.[13] Калгари нь Торонто, Ванкуверийн хоорондох Канадын хамгийн том метрополитан бүс болно.

Quick facts Калгари Calgary, Улс ...

Калгари өвлийн спорт, эко-жуулчлалаар ихэд алдаршсан бөгөөд хотын ойролцоо томоохон уулын амралтын баазууд олон бий. Калгарийн эдийн засгийн үйл ажиллагаа нь газрын тосны салбарт төвлөрсөн боловч хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбар мөн хотын эдийн засгийн түргэн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг. Калгарид жил бүр олон томоохон баяр наадам болдгийн дотор Калгарийн үхэрчдийн баяр, Ардын дуу хөгжмийн наадам, Голтборын наадам, Нэг шар молтогчин родеогийн үзүүлбэр - Калгарийн олон улсын урлагийн наадам, Вөрдфест: Бэнфф-Калгарийн олон улсын зохиолчдын наадам, Нэг Дэлхий наадам (ГлөүбалФест), Карифест буюу Карибын наадам болдог. 1988 онд Калгари хот өвлийн Олимпын наадмыг зохион байгуулсан Канадын анхны хот болсон. Энэхүү тоглолтыг зохион байгуулахын тулд Калгарийн Их Сургууль дээр дэлхийд хамгийн хурдан холын зайн тэшүүрийн уралдааны зам байгуулсан.

Калгари нь 2007 онд Форбс сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Мерсерийн амьдралын чанарын үзүүлэлтээр дэлхийн хамгийн цэвэр хотод тооцогдсон.[14]

Remove ads

Тайлбар

Лавлах материал

Гадны холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads