Кальяри
италийн хотын захиргаа, Сардини автономит мужийн ижил нэртэй хотын нийслэл. From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Кальяри (Итали: Cagliari, Сардини хэлээр: Casteddu) нь Италийн нэгэн бүс болох Сардини арлын нийслэл юм. Кальяригийн Сардини нэр болох Casteddu нь шилтгээн гэсэн утгатай. 156,000 орчим оршин суугчтай бөгөөд ойр орчмын дагуул хотуудад нийт 480,000 орчим хүн оршин сууна (метрополитан бүс). Он удаан жилийн түүхтэй эртний хот болох Кальяри нь олон соёл иргэншлийн үеийг туулжээ. 1324-1720, 1798-1815 онуудад Сардинийн Хант Улсын нийслэл (1861 онд Италийн Хант Улсад нэгдсэн) байв. Кальяригийн их сургууль, Ромын Католик сүмийн Сардинийн аркдиокез[3] байрлах тус хот нь бүс нутгийнхаа соёл, боловсрол, улс төр, урлагийн төв бөгөөд модерн урсгалын уран барилгууд, хөшөө дурсгалуудаараа алдартай[4]. Сардинийн эдийн засаг, аж үйлдвэрийн төв болох Кальярид Газрын дундад тэнгисийн хамгийн том боомтуудын нэг, мөн олон улсын нисэх онгоцны буудал байхаас гадна орлогын түвшнээрээ Италидаа 28-д орж, Турин, Виченца, Генуя зэрэг хойд Италийн хотуудтай өрсөлддөг юм[5].
Remove ads
Уур амьсгал
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Кальяри
Эх сурвалж: wetterkontor.de |
Remove ads
Цахим холбоос
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads