Карамай
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Карамай («хар тосон» гэсэн утгатай уйгур үг) — Хятад улсын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны харьяа аймгийн энтэй хот.
9252 км2 газар харьяалж, 390 мянган хүн оршин суудаг.
Remove ads
Түүх
Хармай нутагт эртнээс иран, түрэг, монгол угсаатан халалцаж ирсэн.
Хармай хавьд 1955 оноос хойш газрын тос олборлож эхэлсэн бөгөөд Хятад улсын хэмжээнд анхных, хамгийн том нь юм.[2] 1958 онд хошууны энтэй хотын зэрэгтэй болж 1990 онд аймгийн энтэй хэмээх зэрэгтэй болон дэвшсэн.
1994 оны Хармайн театрт түймэр гарч сурагч голдуу 325 хүн амь алджээ.[3]
Газар зүй
Хармай хот 9252 км2 нутаг дэвсгэр харьяалдаг. Хойноосоо урагш 240 км урт.
Зүүнгарын хотгорын баруун хойд захад оршдог говь газар ба жилдээ 106 мм хур тунадас унана.
Тус нутгийг Тарвагатай тойрог бүрэн хүрээлэх ба Хүйтэн хот нь Хармайг хоёр хэсэг таслажээ.

Нутгийн хуваарь
Хармай хот дөрвөн дүүрэгт хуваагддаг. Хармай дүүрэгт засаг захиргаа байрлана.
Хүн ам зүй
2000 онд 270 мянган хүнтэй байсан бол 2010 онд хүн амын тоо 391 мянга болж өсчээ.
81 хувийг хятад үндэстэн, 19 хувийг уйгур, казах, монгол зэрэг ард түмэн бүрдүүлдэг.
Эх сурвалж
Гадаад холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads