Карнатака
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Карнатака (канн. ಕರ್ನಾಟಕ; англи. Karnataka) — Энэтхэг улсын баруун өмнөд хэсэгт оршдог 1956 оны 11-р сарын 1-нд байгуулагдсан муж.
191 мянган км² газар нутаг, 61 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь каннада. Мужийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь- Бангалор.
Remove ads
Газар зүй

Карнатака нутаг Энэтхэгийн хойгийн өрнөд өмнөд хэсэгт Арабын тэнгисээр эрэгээр хүрээлүүлсэн оршдог байна.
Керала, Тамилнаду, Андра Прадеш, Телангана, Махараштра, Гоа мужтай хиллэнэ.
Газрын тогтоцоор нь гурван янз ангилна:
1. Каравали буюу тэнгисийн эрэг. 320 км урт, 48-64 км өргөн. Хур ихтэй;
2. Маленаду буюу Өрнө Гат уулын нуруу. Эргийг дагасан дунджаар далайн түвшнээс дээш 900 м өндөр. Хур ихтэй;
3. Баялусееме буюу Декканы тэгш өндөрлөгийн хэсэг. Хур багатай. Газар тариаланд хагас тохиромжтой.
Гол мөрөн, ургамал амьтнаар баялаг. Нутгийн 20% ой.
Хамгийн өндөр цэг нь д.т.д. 1929 м өндөр хүрдэг.
Remove ads
Хүн ам зүй
Хүн амын 66%-ийн төрөлх каннада хэл мужийн албан хэрэгт хэрэглэж ашигладаг. Мөн урдү (10.5%), тэлүгү (7.0%), тамил (3.6%), марати (3.6%) зэрэг олон янз хэлтний өлгий нутаг юм.
2011 оны байдлаар хүн амын 75.36% бичиг үсэгт тайлагдсан. Үүнээс эрэгтэй 82.47%, эмэгтэй 68.08% байна.
Нутгийн хүн амын 84% хиндү, 13% лал, 2% христийн шашин шүтлэгтэй.
Хот суурин
Томоохон хот (2011 оны байдлаар):
- Бангалор – 8,443,675 хүнтэй,
- Хубли – 786,195,
- Майсур – 755,379,
- Гулбарга – 422,569,
- Мангалор – 499,487.
Remove ads
Түүх
Карнатака мужийн үндэс нь Майсур нутаг юм. 1399-1950 онд Майсурийн вант улс оршин байв.
Энэтхэг тусгаар тогтносны дараа Майсурийн махаража ноён Энэтхэгт нэгдэхийг зөвшөөрч Майсур муж болов.
1956 оны Энэтхэгийн засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар Хайдарабад, Бомбей, Мадрас мужийн нэлээн хэсэг газар Майсур мужид нэгтгэгдэв.
1973 онд мужийн нэрийг Карнатака болгон өөрчилсөн ажээ.
Зураг
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads