Махараштра

From Wikipedia, the free encyclopedia

Махараштраmap
Remove ads

Махараштра (лат-га. Maharashtra) — Энэтхэг улсын харьяа, нутгийн өрнөд биед оршдог муж.

Quick facts Махараштра महाराष्ट्र, Улс ...

307 мянган км² газар нутаг, 112 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь марати.

Remove ads

Газар зүй

Thumb
Декканы тэгш өндөрлөг

Махараштра нутаг Энэтхэгийн хойгийн төв болон өрнөд хэсэгт оршдог.

Баруун талаараа Арабын тэнгисийн 840 км урт эрэгтэй. 50–80 км эрэг дагуу нам доор газрыг Конкан гэдэг. Түүнээс дорнод зүгт Өрнө Гатын нуруу эрэг дагуу сунайна. Нуруунаас дорно зүгийн өргөн уудам нутаг Декканы тэгш өндөрлөгт хамаарна.

Бусад талаараа Гужарат, Мадяпрадеш, Чаттисгар, Телангана, Карнатака, Гоа муж, Дадра-Нагархавели нутагтай хиллэдэг.

Ургамал амьтнаар баялаг. Нутгийн 20% ой.

Remove ads

Хүн ам зүй

Махараштра хүн амын тооны олноор улсын хэмжээнд 2-р байранд орно.

Хотын хүн амын эзлэх хувь 55% байна.

Нутгийн хүн амын олонх нь мужийн албан ёсны хэл болох марати хэлээр хэлэлцэнэ. Бусад хэлтэн бас бий.

Хүн амын 80% хиндү, 11% лал, 6% буддын шашин шүтлэгтэй.

Хот суурин

Томоохон хот (2011 оны байдлаар):

  • Мумбай – 12,442,373 хүнтэй,
  • Пуне – 3,124,458,
  • Нагпур – 2,405,665,
  • Тане – 1,818,872,
  • Насик – 1,486,973,
  • Аурангабад – 1,171,330.
Remove ads

Түүх

Махараштра нутагт эртнээс олон янз хаант улс халалцан оршсоор ирсэн.

17-19-р зууны эхэн хүртэл Маратийн эзэнт гүрэн оршин байв.

16-р зуунд Португалынхан Бомбей буюу өнөөгийн Мумбай хавьд колони үүсгэн өргөжүүлж эхэлсэн.

Британи-Маратийн гурван дайны үр дүнд Британийн колоничлолд шилжиж Бомбей мужид хамааруулжээ. Нагпур гэх мэт хараат гүнт улсууд оршин байв.

Энэтхэг тусгаар тогтносны дараа 1956 онд хэлний байдлыг харгалзан Бомбей мужийн зарим хэсгийг өөр мужид шилжүүлж, Хайдарабад мужийн марати хэлт хэсгийг Бомбейд нэгтгэжээ. Мөн энэ үед хос хэлт муж байхыг эсэргүүцсэн хөдөлгөөн хоёр зэрэг дэгдэж үр дүнд хүрч 1960 онд Гужарат, Махараштра хоёр муж болон салсан.

Зураг

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads