Каролины арлууд

From Wikipedia, the free encyclopedia

Каролины арлууд
Remove ads

Каролины арлууд (Англи: Caroline Islands) нь Номхон далайн баруун хэсэгт, Шинэ Гвинейн хойд талд өргөн уудам талбайд тархсан арлуудаас бүтэх ольтриг юм. Улс төрийн хувьд тус бүлэг арлын зүүн хэсэг нь Микронезийн Холбооны Улс, хамгийн баруун үзүүр нь Палауд харьяалагдана. Түүхэндээ Нуэвас Филипинас буюу Шинэ Филиппин хэмээн нэрлэгдэж, Филиппиний Манилад захирагддаг, Испанийн Зүүн Энэтхэгийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Thumb
Каролины арлуудын газрын зураг
Thumb
Каролины арлуудын байршил
Thumb
Япад нар жаргаж байгаа нь

500 орчим жижигхэн шүрэн арлаас тогтох тус арлууд нь Филиппиний зүүн талд орших бөгөөд хамгийн том арал болох Япаас Манила хот хүртэл 1200 миль зайтай. Ихэнх арал нь нам дор, хавтгай шүрэн атолл бөгөөд зарим нь далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн байдаг.

Remove ads
 Commons: Каролины арлууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads