Кызыл

From Wikipedia, the free encyclopedia

Кызылmap
Remove ads

Кызыл («улаан» гэсэн утгатай тува үгээр 1926 оноос нэрийдсэн, [кезийл] гэж дуудна, үүнээс гадна Кизил [кизийл]) бол Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл, Тува орны доор ямар нэгэн хошуунд харъяалагддаггүй 100 гаран мянган хүн амтай хот юм.

Quick facts Кызыл Кызыл, Бусад галиглал ...

Монгол Улсын Ерөнхий Консулын газар 2001 оноос хойш үйл ажиллагаагаа тус хотод явуулж байна.

Remove ads

Түүх, нэр

Хаант Орос 1914 онд Тагнын Урианхайг ивээн эзэрхэж Белоцарск («цагаан хааны хот» гэсэн утгат орос үг) нэрээр тулгуур суурин үүсгэсэн. Орост хаант засаг унасны дараа 1918 онд Урянхайск гэж нэрэлсэн боловч дараань Хем-Белдир («голын бэлчир» хэмээх утгатай тува үг) нэртэй болов. Үүний дараа цагаан армийг улаан арми ялсны дараа 1922 оны нэгэн хуралд оросууд «Красный город» гэж нэрэж байжээ. Эцэстээ 1926 онд ЗХУ-тай Найрамдлын гэрээ байгуулсаныг бэлэгдэж «улаан» буюу Кызыл хэмээх тува түрэг үгээр нэрийдсэн байна. 1921-1944 онуудад Бүгд Найрамдах Тува Ард Улсын нийслэл хот байсан. 1944 онд Тува улс ЗХУ-ын Зөвлөлт Орост нэгдээд нийслэлийн нэрээ хэвээр үлдээж өнөөг хүрээд байна. Монгол улсад «Кызыл», «Кизил» гэж хоёр янзаар бичиж болно.[7][8]

Remove ads

Хүн ам

2023 оны байдлаар 128 мянга 149 хүн оршин суугчтай байв. Үүнээс тувачууд 68,09 % (72 804 хүн), оросууд - 28,42 % (30 388 хүн), бусад нь -3,49 % байсан.

More information Хүн амын тоо ...

Радио

More information Давтамж, Нэр ...

Кызыл хотод 1931 онд 30 хэрэглэгчтэй телефон утасны станцтай байжээ.

Уур амьсгал

Thumb
Кызыл хотын үзэмж

Кызыл нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%

Quick facts Кызыл, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Кызыл
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −25.2 −19.2 −5.0 10.7 19.9 25.4 26.6 24.3 17.8 7.4 −9.9 −22.3 Ø 4.3
Мин. Температур (°C) −35.0 −32.0 −19.2 −2.9 4.4 10.7 13.2 10.7 3.8 −5.6 −19.7 −31.1 Ø −8.5
Тунадас (мм) 9 4 3 5 14 45 47 44 22 8 10 12 Σ 223
Бороотой өдөр (d) 3 2 1 1 4 6 7 8 5 2 3 4 Σ 46
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−25.2
−35.0
−19.2
−32.0
−5.0
−19.2
10.7
−2.9
19.9
4.4
25.4
10.7
26.6
13.2
24.3
10.7
17.8
3.8
7.4
−5.6
−9.9
−19.7
−22.3
−31.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
9
4
3
5
14
45
47
44
22
8
10
12
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet
Remove ads

Боловсрол

Хотын тэргүүлэгч их сургууль бол Тува улсын их сургууль юм. Энэ нь түүх, байгалийн газарзүй, хөдөө аж ахуй, филологи, биеийн тамир, спорт, физик-математик, хууль эрх зүй, инженерчлэл гэсэн хэд хэдэн факультетаас бүрдэнэ. Нэмж дурдахад, их сургуулийн үндсэн дээр Кызылийн сурган хүмүүжүүлэх дээд сургууль, дүлий хүмүүст зориулсан I төрлийн тусгай (засах) интернат байдаг.

Тус хотод 2000-аад оны эхээр татан буугдсан Тува-Туркийн лицейг түшиглэн байгуулагдсан Бүгд Найрамдах Тува Улсын Улсын лицей, 15-р сургууль-лицей, Тувагийн Бүгд Найрамдах лицей-интернат гэсэн гурван лицей байдаг.

Кызыл хотод 14 дунд сургууль байдаг бөгөөд тэдгээрийн дунд VIII төрлийн 10-р тусгай (засах) сургууль, мөн үндэсний сургууль - 9-р гимнази байдаг.

Хотод МСҮТ-1, ПБ-10, ПБ-11 гэсэн гурван мэргэжлийн сургууль байдаг. Олон улсын академийн салбар нь PU-1-д байрладаг. Мөн Зүүн Сибирийн Соёл урлагийн академи болон Красноярскийн хуулийн коллеж, Кызылийн эдийн засаг, хэрэглээний хамтын ажиллагааны хуулийн коллежийн салбарууд байдаг.

Remove ads

Дэд бүтэц

Кызылын нисэх буудал

Кызылын нисэх буудал (Орос: Аэропорт "Кызыл") - нь Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудал юм. Тус буудал нь Тувагийн хамгийн том нисэх онгоцны буудал бөгөөд олон улсын хэмжээний цорын ганц буудал билээ. Оросын агаарын тээврийн компани болох Новосибирск Авиа нь "Кызыл" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг.

Төмөр зам

Төмөр зам Курагино - Кызыл. Замын барилгын ажил 2011 онд эхэлсэн боловч Кызыл хотын ойролцоо ердөө 1 км зам баригдаж, 2021 онд барилгын ажил дахин эхэлсэн боловч коронавирусын хязгаарлалтын улмаас 2026 он хүртэл таван жилээр хойшлуулсан байна.

Remove ads

Зургийн цомог

Арат талбай

Thumb
Арат талбай, Кызыл

Арат талбай (Орос: Площадь Арата) - нь Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын төв талбай юм.

Нийслэл хотын захиргаа зэрэг барилга, албан байгууллагууд байрлана.

Цагийн бүс

Тус хот нь Красноярскийн цагийн бүс буюу UTC+8 бүст оршино.

Aх дүү хотууд

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Кызыл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads