Лос-Анжелес

From Wikipedia, the free encyclopedia

Лос-Анжелесmap
Remove ads

Лос-Анжелес (испаниар Los Ángeles lɔs ˈændʒələs‚ сахиусан тэнгэр‘, Англи: Los Angleles мөн L.A. ч гэдэг) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн өмнөд хэсэгт оршдог, тус мужийн хамгийн том хот юм. Тус хотод 3,847,400 хүн оршин суудаг бөгөөд Лос-Анжелесын бүс нийт (зэргэлдээх хот сууринтайгаа нийлээд) 18 сая гаруй хүн амтай. Тус хотын нутаг дэвсгэр 1200 км кв. Хүн амаараа АНУ-д зөвхөн Нью-Йоркийн дараа л ордог.

Quick Facts Лос-Анжелесᠯᠣᠰᠠᠨ᠋ᠵᠧᠯᠧᠰ Los Angeles, Улс ...
Remove ads
Remove ads

Түүх

Лос-Анжелес хэмээх нэр нь испани хэлний "сахиусан тэнгэрүүд" гэсэн үгнээс гаралтай. Энэ нэр нь тус газрын анхны нэрийн товчлол юм. Анхны нэр нь "El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles de Porciuncula" (Англи хэлээр "town of our lady the Queen of Angels of the little Portion") байв. Лос-Анжелес 1781 онд байгуулагдсан. Энэ нутгийг урьд өмнө Испанийн эзэмшил байх үед Хуниперо Серра, Хуан Креспи хэмээх хоёр Францискан санваартан судалжээ. 1850 оны дөрөвдүгээр сарын 4-нд Калифорни АНУ-ын нэг муж болжээ.

Thumb
Холливудын тэмдэг
Remove ads

Газар зүй

Уур амьсгал

Quick Facts Лос-Анжелес, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лос-Анжелес
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 18.7 18.8 18.6 19.7 20.6 22.2 24.1 24.8 24.8 23.6 21.3 18.8 Ø 21.3
Мин. Температур (°C) 8.8 9.6 10.3 11.6 13.5 15.3 17.1 17.9 17.3 15.1 11.6 8.8 Ø 13.1
Тунадас (мм) 61.0 63.8 50.3 18.3 3.6 0.8 0.3 3.8 7.9 8.6 44.7 42.2 Σ 305.3
Нартай цаг (h/d) 7.3 7.9 8.6 10.1 8.9 9.2 11.7 11.3 9.3 8.2 7.2 7.1 Ø 8.9
Бороотой өдөр (d) 4.5 4.6 4.9 2.5 0.6 0.2 0.2 0.4 1.0 1.4 3.1 3.8 Σ 27.2
Усны температур (°C) 14 14 15 15 16 18 19 20 19 18 16 15 Ø 16.6
Агаарын чийгшил (%) 63 68 71 71 74 76 77 77 74 71 66 63 Ø 70.9
Хур тунадас
Эх сурвалж: [17]; wetterkontor.de
Remove ads

Үзүүштэй газрууд

Лос-Анжелест үзүүштэй газар олон бий. Венецийн эрэг гэх мэтийн маш урт үргэлжилсэн наран шарлагын газрууд олон байдаг. Олон жуулчин Холливудад очиж, Холливудын алдартнуудын мөр, Мэнний Хятад театр зэргийг үздэг. Лос-Анжелест Л.А. Тойргийн урлагийн музей, Геттийн музей зэрэг сайхан музей бас олон.

Эдийн засгийн салбарууд

Лос-Анжелес кино, телевизийн үйлдвэрлэл ихэд хөгжсөнөөрөө алдартай. Кино, телевизийн үйлдвэрлэлийн ихээхэн хэсэг нь Холливудад төвлөрдөг. Түүнчлэн энэ хотод цэргийн зориулалттай нисэх онгоц үйлдвэрлэдэг. Хөгжмийн үйлдвэрлэл ч энэ бүс нутагт төвлөрдөг. Тус хот мөн банк санхүүгийн нэгэн томоохон төв юм.

Хорооллууд

Thumb
Лос-Анжелес хотын захиргааны байр

Лос-Анжелест олон арван алдартай хорооллууд бий. Тухайлбал:

  • Холливуд, киноны олон студи байрладаг байсан.
  • Элизейн цэцэрлэгт хүрээлэн, Доджер цэнгэлдэх хүрээлэн байрладаг.
  • Венецийн эрэг.
  • Брэнтвүүд, маш баян бүс.
  • Фэрфакс өргөн чөлөө, еврейчүүд амьдардаг.
  • Вэствүүд, Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургууль байрладаг.
  • Холмби толгод, Плэйбой харш байрладаг.
  • Силверлэйк, ижил хүйстнүүдийн амьдардаг хороолол.
  • Зүүн Л.А., мексик-америкчуудын амьдардаг хороолол.
  • Төв Өмнөд Л.А., африк-америкчуудын амьдардаг хороолол.
  • Сан Фернандо хөндий, Перс гаралтай олон хүн амьдардаг хороолол.
Remove ads

Улс төр

Лос-Анжелесын одоогийн захирагч нь Антонио Вилларайгоза.

Цахим хуудас

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Лос-Анжелес – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Лос-Анжелес – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads