Мадагаскар

From Wikipedia, the free encyclopedia

Мадагаскар
Remove ads

Бүгд Найрамдах Мадагаскар Улс (малаг. Repoblikan'i Madagasikara, Франц: République de Madagascar) нь Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөвдүгээр том арал Мадагаскарыг эзлэн орших Африкийн улс юм. Газар нутгийн хэмжээ — 587 мянган км², 2011 оны байдлаар хүн амын тоо - 21.9 сая, нийслэл хот - Антананариву. Малагас, Франц хоёр албан ёсны хэлтэй, дийлэнх нь Христийн шашинтан. Жуулчлал, хөдөө аж ахуй Мадагаскарын эдийн засгийн гол салбар гэгдэнэ.

Quick facts Бүгд Найрамдах Мадагаскар Улс, Нийслэлба томоохон хот ...
Remove ads

Газар зүй

Үндсэн өгүүлэл: Мадагаскарын газарзүй

Арлын урт - 1600 км, өргөн - 600 км гаран, талбай - 587 040 км². Арлын хамгийн өндөр цэг нь хойд хагаст байх Царатанана уулын хөвчийн Марумукутру (2876 м) унтарсан галт уул мөн. Арлын голоор Анжафи нэрт тэгш уулархаг газар тогтдог. Үүнд, алт, зэс, төмрөөр баян 5 угсраа уулс байрладаг. Хэдийгээр Африк тивтэй ойр боловч Мадагаскар арал ургамал, амьтадаараа хосгүй болоод сонирхолтой. Энд дэлхийн ургамал, амьтны зүйлсээс 5% нь олддог бөгөөд эдгээрийн 80% нь зөвхөн Мадагаскарт л байдаг. Учир иймээс, Мадагаскарыг «бяцхан тив» гэж үзэх нь бий.

Remove ads

Эх үүсвэр

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads